“Иргэдийн төлөө эр зориг гаргагч”

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

“Иргэдийн төлөө эр зориг гаргагч”

“Иргэдийн төлөө эр зориг гаргагч”

МАН-ын гишүүн, хуульч, доктор Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар нарыг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд ханджээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялах бүрэх боломжтой, гэхдээ улиг болсон, хууль зөрчсөн, ёс зүйн зөрчилтэй, ЖДҮХС-ийн гэмт хэрэгт холбогдсон одоогийн зарим гишүүд нэр дэвших нь намын нэр хүндийг унагах бодит эрсдэлтэй. Тэр дундаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарыг нэр дэвшүүлэхгүй байхыг тодотгожээ.

Ийнхүү өөрийнхөө гаргасан хүсэлтийн талаар тэрбээр энэ улсын төлөө, энэ намыг цаашид аваад явчих байх гэсэн иргэдийн итгэлийн төлөө зориг гаргаснаа онцолсон байна. Сонгууль бүрийн өмнө л улс төрийн намууд дотор ийм хэмжээний эр зоригтон олон болдог. Гэхдээ түүний энэ удаад тавьж байгаа шаардлагыг хоёр гараа өргөөд дэмжих хүмүүс олон байгааг энд тодотгоё. Түүний хэлснээр МАН үнэхээр ёс зүйгүй, гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн, улиг болсон хүмүүсээсээ татгалзаж чадвал ялалт байгуулчих ч юм бил үү, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэг юм бодож байгаа биз ээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж