Иран: Коронавирусийн ард Помпео бий | News.MN

Иран: Коронавирусийн ард Помпео бий

Иран: Коронавирусийн ард Помпео бий

Иран: Коронавирусийн ард Помпео бий

Ираны дипломатчид коронавирустэй тэмцэх хичээл зүтгэлд нь саад болж буй АНУ-ын хориг арга хэмжээг потошоп ашиглан дахин шүүмжилжээ.

Ираны Гадаад хэргийн яамны твиттертээ тавьсан зурагт "Дайны гэмт хэргийг дэмжихээ боль", "АНУ-ын ёс суртахуунгүй, хууль бус хоригийг бүү тахин шүт" хэмээн өмнө нь дипломатч Жавад Зарифын хэлсэн үгийг иш татжээ.

Мөн зургийн голд "ХОРИГ" хэмээн том үсгээр бичсэний "О" үсгийг коронавирус хэлбэртэй болгож, ард нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн зургийг бүдэгхэн эвлүүлсэн байна. Мөн ерөнхий дэвсгэрт оруулсан жижигхэн коронавирусийн дүрсүүд АНУ-ын хориг тавьсан мужуудыг, эсвэл Иранд халдвар тархсан хэмжээг илэрхийлж байх шиг харагдана.

Иран одоогоор цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэгээр нэрлэгдэж, 41495 хүн халдвар авснаас 2757 нь нас барсан байна. Өдгөө Ираны эдийн засаг бүхлээрээ сүйрч байгаа бөгөөд АНУ-ын тавьсан хоригийн уршгаар Тегеран эм болон хэрэгцээт бараа худалдан авахад их бэрхшээлтэй байгаа аж.

Ираны мэргэжилтнүүд үүсээд байгаа хүнд нөхцөл байдлын тухай НҮБ зэрэг олон улсын байгууллагуудад хандаж, цар тахлын энэ аймшигт үед бүх улсад тавьсан хоригийг яаралтай түдгэлзүүлэхийг шаардсан ч адилхан Covid-19 өвчинд ихээр нэрвэгдсэн АНУ шаардлагыг үл хүлээн зөвшөөрчээ.

Энэ сарын эхээр Помпео Ираны удирдагчдыг чадваргүй учир улсдаа вирусийн тархалтыг барьж чадаагүй, тэр бүү хэл вирус тархахад тусаллаа хэмээн зэмлэж байсан билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-31 8.20.126.143

Iranii zasgiin gazar Amerikaas tuslamj guigaagui shtee.Harin ch Amerikaas koronavirustei holbootoi tuslamjiig butsaasan baih.Mash changa horigiin door amidarch bgaa ard tumen haldwart uwchin garhaar hetsuu l bgaa bh.Gehdee iran Saihan naizsag humuus shuu.Ochij amidarch uzeegui bol duugai bai daa.

Avatar

Зочин 2020-03-31 66.181.161.96

Эргүү мал тгвл олон юм хуцалгүй оросоосоо тусламж авахгүй яасын. Тэр орос чинь Америкт тусламж явуулж долигоноод л бншд.

Avatar

Ислам мөхөл 2020-03-31 202.55.188.42

Аллахаасаа тусламжаа ав л даа мусалмануудаа. Иранууд Америкийг чөт.гөр гэлцдэг. Тэгээд Чөт.гөрөөс тусламж гуйх чинь тэгээд ариун ёс уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж