Европын орнууд Хятадын оношлуур, хэрэгслийг голов | News.MN

Европын орнууд Хятадын оношлуур, хэрэгслийг голов

Европын орнууд Хятадын оношлуур, хэрэгслийг голов

Европын орнууд Хятадын оношлуур, хэрэгслийг голов

Европын хэд хэдэн орны Засгийн газраас Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн оношлуур, эмнэлгийн маск зэргийг стандартад нийцэхгүй хэмээн авахаас татгалзжээ. Испани, Турк, Нидерландын албаныхан Хятадад үйлдвэрлэсэн хэдэн мянган оношлуур, эмнэлгийн маскийг стандартад нийцэхгүй, доголдолтой хэмээн мэдэгдсэн байна.

Нидерландын эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, Хятадын компаниас гуравдугаар сарын 21-нд ирүүлж, халдварын “галын шугамд” ажиллаж буй эмч нарт тараагаад байсан 600 мянган маскийг эргүүлэн татжээ. Мөн үлдсэн хамгаалах хэрэгслийг тараахыг зогсоосон байна. Туркийн албаныхан мөн Хятадын компанийн үйлдвэрлэсэн 350 мянган оношлуур ажиллахгүй байгааг зарлажээ.

Мөн Испанийн Засгийн газраас Хятадын компанид захиалан авсан 60 мянга орчим оношлуур вирусийг нарийн тогтоож чадахгүй байна гэж мэдэгдсэн аж. Хятад дахь Испанийн Элчин сайдын яамнаас доголдолтой оношлуур үйлдвэрлэсэн компанийг Шеньжень био технологийн компани гэж жиргэсэн бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүй үйлдвэрлэсэн болохыг мэдэгджээ. Үүний зэрэгцээ Испанийн албаныхан Хятадын Засгийн газар болон Алибаба грүппээс илгээсэн эмнэлгийн хамгаалах хэрэгсэлд асуудал байхгүй гэдгийг тодруулжээ.

Гэхдээ ‘covid-19’ халдварын цар тахлыг ашиглан Хятад улс нөлөөгөө тогтоохоос сэрэмжлүүлсэн мэдээлэл гарсны дараа дээрх нөхцөл байдал үүссэн нь анхаарал татаж байна. Европын холбооны ахлах дипломат Жосеф Боррелл өнгөрсөн долоо хоногт өөрийн блогтоо Хятадын олон улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийг геополитикийн тоглолттой холбон тайлбарлажээ.

Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 200 оронд тархаад буй юм. Европт коронавирусийн халдвар тархсанаар Итали улсад 10 мянга гаруй хүн ‘covid-19’-өөр нас бараад байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-31 146.115.161.230

Uhsenee hiij zuvshuurulgui gazraas avsiin. Nariindaa hatsan huurnuud. Hohi n.

Avatar

dd 2020-03-31 49.0.144.72

made in china

Avatar

Зочин 2020-03-31 202.21.108.159

orosuud ih durtai hamtarch ajillasan geed bayartai baisan Putin ontsolj helsen haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /usr/share/nginx/html/wp-includes/functions.php on line 4552

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /usr/share/nginx/html/wp-includes/functions.php on line 4552