Ердөө гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Албан ёсоор намууд нэр дэвшигчдээ тодруулаагүй, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээгүй ч сонгуульд оролцох нам, нэр дэвшигчид эхнээсээ тодорч, албан бусаар тойрогтоо ажиллаад эхэлсэн. Харин улстөрчдийн хувьд сонгуульд оролцохгүй гэдгээ ч мөн илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй гэнэ.
Тэрбээр "Би нэр дэвшихгүй. Харин нам тодорхой хэмжээнд сонгуулийн сурталчилгаагаа хийх ёстой. Энэ хүрээнд нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авч, санхүүгээ босгох хэрэгтэй. Энэ үйл явц өмнө нь ч АН-д байсан. Гэхдээ би нэр дэвшихгүй болохоор тодорхой зүйл ярих боломжгүй байна" гэсэн тайлбарыг өнөөдөр хэвлэлд өгчээ. УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд намаа удирдаж орох төлөвлөгөөтэй байгаа гэх бор шувууг тэрбээр ийнхүү батлав бололтой.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ