НЭМЭЛТ 15.08 ЦАГ
Монгол Улс, Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан монголын 43 цэргийн алба хаагчийг тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр эх оронд нь хүргэж ирсэн байна.
Тус нислэгийн зардлыг Катар улсаас гаргасан бөгөөд тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд 10:20 цагт газардсан бөгөөд 13:00-14:00 цагийн хооронд буцаж ниссэн байна. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буугаагүй аж. Түүнчлэн тус нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР 42 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Катар Улсаас Монгол Улсын иргэдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн нисэх онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.03.31/ газарджээ. Тус улсаас иргэдээ татах асуудал нэг сарын өмнөөс Улсын Онцгой комиссын хурлаар яригдаж байсныг эх сурвалж онцолж байна.
Тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн алба хаагч эх орондоо иржээ. Тэднийг 21 хоног тусгаарлахаас гадна ачаа барааг нь мөн 21 хоног тусгаарлах юм байна. Эрүүл мэндийн яамнаас эдгээр хүмүүсээс нарийвчилсан шинжилгээ авах бөгөөд шинжилгээний хариу маргааш гарах ажээ.
Э.БУРАМ
Зочин 2020-03-31 202.21.127.165
1 хүн нь хааччихваа?
Зочин 2020-03-31 103.26.193.202
Үхсэнийхээ эх орон ч байхавдээ онц байдал зарласан байхад үхсэнээ хийж тэнэж явдаг хар гайнууд бэ
Цэрэг 2020-03-31 202.126.89.88
Чи өөрөө гахай за юу.юунд явсаныг нь мэдэхгүй байвал олон юм ярилгүй юм унш гахай минь
зочин 2020-03-31 182.160.32.117
ёстой элдэв ааш гаргахгүй, эх орныхоо төлөө явдаг иргэд чинь эд дээ
Зочин 2020-03-31 202.179.24.104
катар монгол цэргээр ямар элэнцгээ хийхэв дээ
Зочин 2020-03-31 202.21.108.223
Katart manai tsergiinhen baidgiimuu.
Дүүриймаа 2020-03-31 202.126.89.195
Мундаг бнаа манаихан
Зочин 2020-03-31 59.153.85.134
үүргээ гүйцэтгээд эх орондоо иржээ залуус
Зочин 2020-03-31 103.212.116.226
Эд нарыг бол эх орон хүндэтгэж хүлээж авах хэрэгтэй. Түрүүчийн онгоцуудаар ирэгсдийн ихэнх нь тэнэмэл шаарууд байсан шүү.
Зочин 2020-03-31 66.181.160.41
Элэнцгээ хийж олуулаа катарт очдог мондинууд вэ
зочин 2020-03-31 182.160.32.117
цэргүүд бол зугаалдаггүй, томилолтоор явдаг юм малаа
Зочин 2020-03-31 66.181.188.78
Энхийг сахиулагчдаа мэддэгүй хүн нэг байдаг юм байна 66 181 160 41 минь ээ
Dss 2020-03-31 202.126.89.222
Hoorhii tserguud baij. Yazaisan baychuudiin avgai nar irj baina geed suid bolood baisan.