Катараас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн онгоц буцжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Катараас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн онгоц буцжээ

Катараас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн онгоц буцжээ

НЭМЭЛТ 15.08 ЦАГ

Монгол Улс, Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан монголын 43 цэргийн алба хаагчийг тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр эх оронд нь хүргэж ирсэн байна.

Тус нислэгийн зардлыг Катар улсаас гаргасан бөгөөд тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд 10:20 цагт газардсан бөгөөд 13:00-14:00 цагийн хооронд буцаж ниссэн байна. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буугаагүй аж. Түүнчлэн тус нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.


ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР 42 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Катар Улсаас Монгол Улсын иргэдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн нисэх онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.03.31/ газарджээ. Тус улсаас иргэдээ татах асуудал нэг сарын өмнөөс Улсын Онцгой комиссын хурлаар яригдаж байсныг эх сурвалж онцолж байна.

Тусгай  үүргийн онгоцоор 42 цэргийн алба хаагч эх орондоо иржээ. Тэднийг 21 хоног тусгаарлахаас гадна ачаа барааг нь мөн 21 хоног тусгаарлах юм байна. Эрүүл мэндийн яамнаас эдгээр хүмүүсээс нарийвчилсан шинжилгээ авах бөгөөд шинжилгээний хариу маргааш гарах ажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж