Х.Нурмагомедов, Т.Фергусон нарын тулаан явагдах боломжтой газрууд

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Х.Нурмагомедов, Т.Фергусон нарын тулаан явагдах боломжтой газрууд

Х.Нурмагомедов, Т.Фергусон нарын тулаан явагдах боломжтой газрууд

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 249 өдөрлөг эдгээр өдрүүдэд тун адармаатай нөхцөл байдалд ороод байгаа билээ. Ирэх дөрөвдүгээр сарын 18-нд зохион байгуулагдахаар товлогдсон ч одоог хүртэл хаана болох нь тодорхойгүй байна. Энэ өдөрлөгийн гол тулааны эзэн Хабиб Нурмагомедов ОХУ-д түгжигдсэн нь гол асуудал. Хэрвээ Хабиб Нурмагомедов ОХУ-аас гарч чадахгүй бол UFC-ийн зүгээс Тони Фергусонтой тулалдах дараагийн өрсөлдөгчийг хайх шаардлагатай болно. UFC Жастин Гаетжег Хабиб Нурмагомедовын оронд тулалдуулахыг илүүд үзэж байгаа бололтой. Ингээд та бүхэндээ bleacherreport сайтаас гаргасан UFC 249 өдөрлөг зохион байгуулагдах боломжтой таван газрын талаар хүргэж байна.

  1. Флорида

UFC 249 өдөрлөг зохион байгуулагдах хамгийн боломжтой газар бол Флорида муж. Холимог тулаанаар дагнан бичдэг Стевен Мароккогийн хэлж буйгаар UFC-ийн зүгээс Флорида мужийн Орландо, Тампа болон Жексонвилл зэрэг хотуудын аль нэгэнд нь зохион байгуулах тал дээр ярилцаад эхэлжээ. Коронавирус цар тахлыг үл харгалзан энэ сарын 21-нд Жексонвилл хотын Морокко Шрине центрт Combat Night MMA өдөрлөг зохион байгуулагдсан аж.

  1. Невада

Өдийг хүртэл UFC холбооны гол тулаанууд Невада мужийн Лас Вегас хотод зохион байгуулагдаж ирсэн. Гэвч Невада мужийн спортын хорооны зүгээс covid-19 өвчний улмаас бүхий л спортын арга хэмжээ, өдөрлөгүүдийг цуцалсан. Гэхдээ UFC-ийн зүгээс Невада мужийн спортын хороотой уулзалт зохион байгуулж ярилцахыг хүсч байгаа аж.

  1. Арабын Нэгдсэн Эмират улс

Хабиб Нурмагомедовын багийн хоёр гишүүн UFC 249 өдөрлөгийг Арабын Нэгдсэн Эмират улсад явуулахыг санал болгосон. Хабибын аав Абдулманап тулааныг Дубай эсвэл Абу Дабид зохион байгуулахыг хүсч байгаа. UFC-ийн зүгээс Абу Дабитай сайхан харилцаатай учир тулаан тэнд болох магадлалтай. Арабын Нэгдсэн Эмират улс ч Оростой адил учир Хабибт тааламжтай хэмээжээ. Гол нь тэрбээр ОХУ-аас л гарах шаардлагатай аж.

  1. Далай дээр

Магадгүй энэ таньд сонирхолтой санагдаж магадгүй. Гэхдээ саяхан UFC-ийн тайлбарлагч Жое Роган усан онгоцон дээр тулалдах боломжтой гэдгийг ярьсан. Тэрбээр “Би Данад тулааныг усан онгоцон дээр зохион байгуулахыг зөвлөсөн. Хүмүүс нисдэг тэргээр нисч тулаанаа үзэг. Олон хүн хэрэггүй шүү дээ. Зөвхөн тулаанчид л хэрэгтэй” хэмээжээ.

  1. Хаана ч биш

UFC 249 өдөрлөг зохион байгуулагдахгүй ч байх боломжтой. Дэлхийн бусад спортын томоохон арга хэмжээнүүд цуцлагдаж, түр зогсч байгаа учир UFC ч үүнтэй нүүр тулахад бэлэн байгаа аж. Энэ сарын 18-нд UFC-ийн тэргүүн Дана Уайт “Хабиб болон Тонигийн тулаан зохион байгуулагдах болно” хэмээсэн. Харин 28-нд “Би Хабиб болон Тонигийн тулааныг зохион байгуулахын тулд хичээх болно” хэмээжээ. Та анзаарсан бол 10 өдрийн дотор байдал эвгүйтэж Дана Уайт “хичээх болно” гэж хэлсэн. Үүнээс авч үзэхэд тулаан болох магадлал улам л багасч байна.

Ямартай UFC болон Дана Уайт UFC 249 өдөрлөг зохион байгуулагдах тохиромжтой газрыг олно гэдэгт итгэж байна. Гэхдээ хамгийн гол нь тамирчид болон арын албаны хүмүүсийн эрүүл мэнд. Өдөр ирэх тусам л улс орон бүр хилээ хааж хөл хориогоо чангатгаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж