Хөл хориог далимдуулж Винсент Ван Гогийн уран зургийг хулгайлжээ | News.MN

Хөл хориог далимдуулж Винсент Ван Гогийн уран зургийг хулгайлжээ

Хөл хориог далимдуулж Винсент Ван Гогийн уран зургийг хулгайлжээ

Хөл хориог далимдуулж Винсент Ван Гогийн уран зургийг хулгайлжээ

Хөл хорионы үеэр Нидерландын нийслэл Амстердам хотын хаалгаа барьсан "Сингер Ларен" музейгээс гуравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө алдарт зураач Винсент Ван Гогийн "(Нюэнений сүмийн) Хаврын цэцэрлэгт" уран зураг алдагдсан байна.

Ойролцоогоор шөнийн 03:15 цагт музейн шилэн хаалга хагарч, дохиолол дуугарсан ч цагдаа нарыг очиход зураг алга болсон, гэмт хэрэгтнүүдээс ямар ч ул мөр үлдээгүй байжээ.

Тус зураг 1884 онд Ван Гог Нюэненд эцэг эхтэйгээ амьдарч байх үед зурагдсан бөгөөд "Сингер Ларен" музейд гарсан үзэсгэлэнгийн нэг хэсэг болж "Гронингер" музейгээс түр ирээд байсан аж. Гэвч коронавирусийн халдвар ноцтой түвшинд хүрч, тус музей зургаадугаар сарын 1-нийг хүртэл үйлчилгээгээ түр зогсоосон байжээ.

"Би үүнд огт итгэхгүй, бас маш их уурлаж байна. Энэ явдал манай болон Гронингер музейд маш хүнд цохилт болж байна. Мөн юунаас ч илүү бүгдийн харж, мэдэрч, бүх хүнд баяр баясал, урам зориг бэлэглэдэг урлагийн бүтээлийг хулгайлсан нь ялангуяа энэ хүнд хэцүү үед дэндүү аймшигтай" хэмээн музейн захирал Йан Рудольф де Лорм ярьжээ.

Эх сурвалж: CNN, RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж