Барселона багийн тоглогчид цалингийнхаа 70 хувийг хандивлана | News.MN

Барселона багийн тоглогчид цалингийнхаа 70 хувийг хандивлана

Барселона багийн тоглогчид цалингийнхаа 70 хувийг хандивлана

Барселона багийн тоглогчид цалингийнхаа 70 хувийг хандивлана

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Барселона багийн тоглогчид цалингийнхаа 70 хувийг коронавирусийн цар тахлын үед багийнхаа спортын бус арын албаны хүмүүсийн цалинд хандивлахаар болжээ.

Энэ тухай тус багийн ахлагч Лионель Месси "Юуны өмнө бид цалингаа багасгахад бэлэн эсэхээ тодорхой болгомоор байсан юм. Учир нь бид онцгой нөхцөл байдалд байгаагаа бүрэн ойлгож байгаа. Тоглогчдын хувьд тусламж хүсэхэд бид үргэлж туслах болно. Бидний зүгээс энэ аюултай цаг үед цалингийнхаа 70 хувийг хасахаар тохиролцсон. Мөн багийн зүгээс биднээс багийн ажилчдын цалинг 100 хувь олгоход туслахыг хүссэн учраас бид туслах болно. Бид өдийг хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан. Учир нь бид энэ үед багтаа хэрхэн туслах арга замыг хайж, энэ хөл хорионы үе хэнд хамгийн их нөлөөлж байгааг харсан” хэмээжээ.

Барселонагийн удирдлагууд, мэргэжлийн багуудынх нь гишүүд, ялангуяа Барселона сагсан бөмбөгийн багийн гишүүд өөрсдийн цалингаа багасгахыг зөвшөөрсөн байна. Барселона багаас гадна Италийн Ювентус, Германы Байерн Мюнхен, Боруссиа Дормтунд гэх зэрэг багуудын тоглогчид цалингаа багасгахаа зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mag 2020-03-31 49.0.212.147

Дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож байгаа юм байна. Сүүлийн үед Оросын телевиз үзэх бүр дэлхийн хоёр дугаар дайны түүхийн талаар улам их мэддэг боллоо. Берлинийг эзлээгүй үед ч ямар олон хүнийг дайны явцад шагнаж урамшуулдаг байсан юм бэ. Берлинийг эзэлсэн хойно биш явцад нь урамшуулдаг байжээ. Өнөөдөр бид Коронатай дайн зарлаад бас ч үгүй нэр төртэй явж байна. Одоо л хэдэн "дайчид"-аа урамшуулбал улам сайн ажиллана даа. Юу гэж бодож байна даа, эх орон нэгтнүүд минь?

Avatar

Zass 2020-03-31 122.201.21.178

Yun ch emo yum be dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж