Лукашенко: Архи, саун, хоккей гурав коронавирусээс сэргийлнэ | News.MN

Лукашенко: Архи, саун, хоккей гурав коронавирусээс сэргийлнэ

Лукашенко: Архи, саун, хоккей гурав коронавирусээс сэргийлнэ

Лукашенко: Архи, саун, хоккей гурав коронавирусээс сэргийлнэ

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко ард иргэддээ коронавирусээс сэргийлэх хамгийн сайн арга бол архи уух, хоккей тоглох, саунд суух хэмээн зөвлөжээ. Тус улсыг 30 орчим жил удирдаж буй Лукешенкогийн энэхүү хэнэггүй зөвлөгөөг дэлхийн олон хэвлэл онцлон, цар тахлыг үл тоолоо, ард иргэдээ тахлаас хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилсэн байна.

Зугаа цэнгээний газрууд ямар ч хяналтгүй хэвийн ажиллаж буй Беларусьт өнөөдөр үндэсний лигийн хөлбөмбөгийн тэмцээн болж буй юм. Түүнчлэн хөрш зэргэлдээ Орос, Украйн, Польш, Литва, Латви улсууд бүгд хилээ хаасан ч Беларусь ганцаараа хил нь нээлттэй байна. Харин гадаадаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа ажээ.

“Өвдөг сөхөрч байснаас босоогоороо үхсэн нь дээр” гэж хүртэл хэлж байсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт хоккей тоглосон юм. Тус улсад коронавирусийн 152 тохиолдол бүртгэгдээд байгаа ч Лукашенког шүүмжлэгчид энэ тоог худал гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж