Гуравдугаар сарын 18-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир нар бусадтай архидан согтуурч, улмаар нэгнээ гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, цэргийн баяраар хурандаа Д.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Г.Ганбаатарт агсам тавьж, толгойн тус газарт нь архины шилээр цохиж буй бичлэг олон нийтэд ил болсон билээ.
Тагнуулын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтны мэдээлснээр, дээрх хэрэгтэй холбогдуулан тус байгууллага дотоод шалгалт хийж байгаа аж. Хурандаа нарт холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд дотоод шалгалтын дараа хурандаа нарыг ажлаас нь чөлөөлөх, сахилгын шийтгэл оноох, эсвэл албан тушаал буурах эсэх асуудлыг шийдэх юм байна. Хохирогчийн хувьд хэрэг гарсны дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмнэлгийн тусламж авчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ