Өмнөд Солонгосын дараагийн секс скандал “цахим бэлгийн боолчлол”

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын дараагийн секс скандал “цахим бэлгийн боолчлол”

Өмнөд Солонгосын дараагийн секс скандал “цахим бэлгийн боолчлол”

Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн болж бүтэхгүй бүхэн өнгөрсөн жил “Burning sun” шөнийн клубтэй холбоотой дуулианаар ил болж, олон нийтийг цочроож байв. Хүүхэд залуусын дууг нь даган дуулж, бишрэн шүтдэг “одод”-ын дунд хар тамхи, биеэ үнэлэлт, бэлгийн дарамт, хүчирхийллийн аалзны тор мэт сүлжээ үүсчихсэн байсан бөгөөд тэд ар араасаа ил болж, ял авах нь авч зарим нь буруугаа хүлээн уучлалт гуйсан юм. Хохирогчдын зарим нь тэдний дарамт шахалтыг тэсэлгүй амиа егүүтгэснээр энэ бүх бузар булай явдал ил болох үндэс тавигдсан.

Гэтэл амар хялбар аргаар мөнгө ологсод, охид эмэгтэйчүүдийг мөнгө олох, зугаагаа гаргах хэрэгсэл гэж үздэг хүмүүс энэ бүхнээс сургамж аваагүй бололтой. Дахиад л нэг секс дуулиан тус улсын нийгмийг цочроосон нь телеграм мессенжерийн сүлжээнд охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрс бичлэг, зургийг зардаг нууц сүлжээний эздийг Өмнөд Солонгосын цагдаа нар илрүүлж, олон нийтэд зарласан явдал байв.

Ер нь Өмнөд Солонгост нийтийн ариун цэврийн өрөө, зочид буудал зэрэг газарт нууц камер байрлуулж, нууцаар бичлэг хийснээ цахим сүлжээнд тавих гэх мэт эмэгтэйчүүдийг чиглэсэн, тэднийг мөнгө олох хэрэгсэл болгосон гэмт хэрэг түгээмэл байдаг ч энэ удаагийнх илүү зохион байгуулалттай, “бэлгийн боолчлол”-ын шинж чанартай хэрэг байв.

Тус улсын цагдаа нар дээрх хэрэгтэй холбогдуулан 20 орчим этгээдийг баривчилсан ба тэдний ахлагч нь 25 настай, телеграм сүлжээнд “Доктор” нэрээрээ алдаршсан Ёо Жү Бин гэгч эр байлаа. Тэр өөрийн үүсгэсэн сүлжээндээ нийт 70 гаруй эмэгтэй, түүний дотор 16 насанд хүрээгүй охидыг айлган сүрдүүлэх замаар олж авсан дүрс бичлэгийг төлбөртэй чат группт зардаг байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.

“Nth Room”, “N Room” ч гэж нэрлэдэг энэ сүлжээг үүсгэсэн этгээдийг анх цагдаа нар хэн болохыг нууж байсан ч олон сая энгийн иргэд Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлсний үр дүнд гэмт хэрэгтнийг олон нийтэд зарлан, зүс царайг нь ил болгосон юм. Учир нь тус улсад мөрдөн байцаалтын явцад буюу хэрэг гүйцэд шийдэгдээгүй байх үед сэжигтнийг олон нийтэд зарладаггүй аж.

Сөүлийн цагдаагийн газрын өмнө олон арван сэтгүүлчээр хүрээлүүлэн хээв нэг зогсох Чо Жү Бин “Бүх хохирогчдоос уучлал гуйж байна. Мөн миний зогсоож чадахаа байсан чөтгөрийн амьдралыг дуусгаж өгсөнд баярлалаа” хэмээн хэлжээ.

“N Room”-д наад зах нь 10,000 хэрэглэгч бүртгүүлсэн байдаг ба тэд 200-1200 хүртэл ам.доллар төлж, охид эмэгтэйчүүдийн садар самуун агуулгатай дүрс бичлэг үздэг байна. Хуулийнхан тус группын хэрэглэгчдийг ч мөн шалгаад эхэлжээ. Үүнээс гадна 260 мянга гаруй хүн энэхүү сүлжээний цахим хуудсыг дагасан байгаа ба Чо Жү Биний сүлжээг тус улс дахь хамгийн идэвхтэй, хамгийн том сүлжээ гэж үзэж байна.

Чо Жү Биний “N Room” групп нь хэд хэдэн операторуудтай бөгөөд тэд залуу охид эмэгтэйчүүдийг цагийн ажилд авна, загвар өмсөгчийн сонгон шалгаруулалтад урьж байна, хөтөч ажилд авна гэх зэргээр хууран мэхэлж байрандаа авчраад, ажил хайсан охид бүсгүйчүүдэд нүцгэн зургийг нь худалдаж авах санал тавьдаг байсан аж. Ийнхүү авсан зураг, бичлэгээрээ охидыг сүрдүүлж “боолчилж” эхэлдэг байна. Тэд зарим хохирогчдын бие дээр “боол” гэсэн үг бичиж, “N Room”-ын өмч гэдгийг үзэгчдэд батлан харуулдаг байжээ. Ийм төрлийн гэмт хэрэгт оноох ял шийтгэл хэтэрхий зөөлөн байна гэж үзсэн Өмнөд Солонгосын ард иргэд хууль тогтоомжоо эргэн харахыг эрх баригчдаас шаардсаар байна.

Эх сурвалж: BBC, DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж