Озоны давхарга өөрөө өөрийгөө "сэргээж" байна

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Озоны давхарга өөрөө өөрийгөө "сэргээж" байна

Озоны давхарга өөрөө өөрийгөө "сэргээж" байна

Эрдэмтэд дэлхийн озоны давхарга өөрөө өөрийгөө сэргээн засч байгааг баталлаа. ​​1987 онд Монреалын Протоколыг озоны давхаргыг хамгаалах, өөрөө өөрийгөө засахад нь туслах зорилгоор баталсан бөгөөд энэ долоо хоногт гаргасан судалгаагаар энэхүү протокол ажиллаж байна хэмээжээ. Covid-19 өвчний улмаас дэлхий даяарх томоохон аж үйлдвэрүүд зогсч, тэдгээрээс ялгарах хорт утаа багасч байгаа учир озоны давхарга хурдацтай нөхөн төлжиж байгаа аж.

Озоны давхарга гэдэг нь нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг, дэлхийн стратосферийн хэсэг ба нарны цацрагийг шууд дэлхийн гадаргуу дээр цацрахаас сэргийлдэг юм.

Энэхүү протокол нь озоны цоорлыг үүсгэдэг олон тооны хорт бодисын үйлдвэрлэлийг зогсоох замаар озоны давхаргыг хамгаалахад туслах зорилготойгоор батлагдсан юм. Озоны давхаргыг задалдаг хортой бодисууд нь ихэвчлэн радио телевиз болон гэрийг сэрүүцүүлдэг бодис, үйлдвэрийн уусгагч, аэрозоль шүрших сэнс, гал унтраагч зэрэг хөөс гаргадаг зүйлсүүдээс олддог аж. 2000 онд стратосфер дахь эдгээр химийн бодисын ул мөр буурч эхэлсэн бөгөөд озоны давхарга өөрөө өөрийгөө сэргээж эхэлжээ.

Озоны давхарга өөрөө өөрийгөө сэргээн завсарлан шинэчлэгдэж байгаа нь сайхан мэдээ ч дэлхийн дулаарлыг үүсгэж буй CO2 зэрэг хүлэмжийн хийн хэмжээ ихэсч буй асуудлыг мартаж болохгүй. Эдгээр хий нь озоны давхаргад шууд нөлөө үзүүлэхгүй боловч дэлхийн дулаарлын гол шалтгаан болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж