Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас дэлхий нийтэд covid-19 өвчний тархалтын үеэр гэртээ байж өөрсдийгөө хамгаалахыг уриалж байгаа билээ. Энэ удаад тус байгууллага сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй видео тоглоомыг ашиглан, улмаар гэртээ тоглохыг уриалжээ.
ДЭМБ-ын АНУ-ын төлөөлөгч Рай Чемберс "Видео тоглоомын салбарынхан covid-19 цар тахлыг үгүй хийхэд шат дараалсан арга хэмжээ авч тусалж байгаад би талархмаар байна. #PlayApartTogether хэмээх энэхүү кампанит ажил маань илүү олон хүний амийг аварч, эрүүл энх байхыг уриалж, үүсээд буй муруйг тэгшилнэ гэдэгт бид найдаж байна" хэмээжээ.
ДЭМБ Activision Blizzard, Riot Games зэрэг дэлхийн томоохон видео тоглоомын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж эхэлсэн байна.
We’re joining @WHO and game studios around the world to #PlayApartTogether to flatten the curve of COVID-19. Games are a unique way to stay connected with friends and family, even if we can't be together physically. pic.twitter.com/MorVdfHc9H
— Riot Games (@riotgames) March 28, 2020
Энэхүү аяны эхний арван өдрийн дотор Call of Duty: Warzone видео тоглоомыг дэлхий даяар 30 сая гаруй хүн тоглосон бол өнгөрөгч амралтын өдрүүдэд Steam видео тоглоомын платформ дээр нийт 23 сая орчим тоглогч бүртгэгдэж, тус платформ дээд амжилт тогтоожээ.
Холбоотой мэдээ