Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын нээлтийг ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хийхээр боллоо. Олон улсын олимпийн хороо/ОУОХ/, Япон улсын засгийн газар, Токио-2020 олимпийн зохион байгуулах хороо болон Токио хотын удирдлагууд өнөөдөр/2020.03.30/ хуралдаж энэхүү шийдвэрийг гаргажээ. Харин Токио-2020 паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-нд эхлэхээр болж байна.
Шинэ коронавирусийн тархалтын улмаас Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулж байна гэдэг мэдэгдлийг гуравдугаар сарын 24-нд ОУОХ-ноос мэдэгдсэн юм. Харин өнөөдөр тус олимпийг ирэх жилийн долдугаар сард хийхээр тов гаргаснаа ийнхүү зарлалаа.
Олимпийг зохион байгуулах бэлтгэл ажилд Япон улс нийт 12 тэрбум ам.долларыг зарцуулсан юм. Гэвч хойшлогдсоноор эдийн засгийн давхар хохирол амсах давхар цохилтод орсон.
Тус улс дотоодын аж ахуй нэгж, компаниудаасаа 3 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг орж ирнэ гэсэн судалгаа гаргасан юм. Олимпийг зохион байгуулснаар Япон улс 40 сая жуулчин хүлээн авах тооцоо гаргаад байсан билээ.
ОЛИМПИЙН НААДМЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
- Анхны олимпийн наадам нь МЭӨ наймдугаар зуунд эртний Грекийн Олимпиа уулын бэлд анх явагдаж байжээ. Харин орчин цагийн олимпийн наадам 1896 онд Грек улсад зохион байгуулагдсан.
- Эртний Грекийн олимпийн наадамд тамирчид ямар нэгэн хувцасгүй нүцгэн оролцдог байжээ.
- Эрт үед олимпийн наадмын тав эсвэл зургаан сарын турш үргэлжилдэг байсан.
- 1900 оны олимпийн наадамд эмэгтэйчүүдийг оролцохыг зөвшөөрсөн.
- 1924-1992 онуудын хооронд өвөл болон зуны олимпийн наадмууд ижил жилд зохион байгуулагддаг байсан.
- Өвөл болон зуны олимпийн наадамд хоёуланд медаль хүртэж байсан дөрвөн тамирчин байдаг. Тэдний нэг нь Криста Лудингер-Ротенбургер.
- 2012 оны Лондонгийн олимпийн үеэр хоёр долоо хоногийн турш нийт 165 мянган гарын алчуур хэрэглэгджээ.
- Олимпийн наадмын албан ёсны хэлээр Англи болон Франц хэлүүд байдаг. Мөн олимпийн наадмыг зохион байгуулж буй улсын хэл нэмэлтээр багтаадаг ажээ.
- 1936 оны Берлины олимпийн үеэр Япон улсын хоёр тулгууртай хайралтын тамирчдын оноо тэнцэж, дахин өрсөлдүүлсэн ч мөн л тэнцжээ. Тиймээс тухай хоёр тамирчинд мөнгө болон хүрэл медалиудыг дундуур хуваан нийлүүлж тал тал мөнгө-хүрэл медалиудыг гардуулжээ.
- 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцож байсан бүхий л улс орнууд эмэгтэй тамирчдаа оролцуулж байсан.
- Олимпийн наадмын бэлгэ тэмдэг болсон таван цагирагийг Барон Пиерре дэ Кубертин таван тивийг төлөөлүүлж зохион бүтээжээ.
- Олимпийн наадмын бэлгэ тэмдэг болсон таван цагираг нь цэнхэр, шар, хар, ногоон, улаан болон цагаан дэвсгэртэй байдаг. Учир нь дээрх өнгөнүүд нь улс орон бүрийн төрийн далбаанд дор хаяж нэг удаа орсон байдаг.
- 1972 оны Мюнхений олимпийн Валдигаас эхлэн жил бүрийн олимпийн наадам нь өөрийн гэсэн бэлгэ тэмдэг бүхий сахиустай болсон.
- 2016 оны Риогийн олимпийн наадам нь Өмнөд Америк тивд зохион байгуулагдсан анхны олимп болсон.
- 2016 оны Риогийн олимпийн наадмын үеэр нйит 205 улсын 10,500 тамирчид спортын 42 төрлийн 306 тэмцээнд 17 өдрийн турш өрсөлдсөн.
- Хамгийн шилдэг олимпийн наадмаар 2012 оны Лондонгийн олимпийн наадам тодорсон бол тус наадмын араас 1976 оны Монтреалийн олимпийн наадам болон 2008 оны Бээжингийн олимпийн наадмууд жагсчээ.
Холбоотой мэдээ