АН: УИХ-ын сонгууль хойшлуулахыг дэмжихгүй | News.MN

АН: УИХ-ын сонгууль хойшлуулахыг дэмжихгүй

АН: УИХ-ын сонгууль хойшлуулахыг дэмжихгүй

АН: УИХ-ын сонгууль хойшлуулахыг дэмжихгүй

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН УРИАЛГАТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ-

Дэлхий нийтэд эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн “Covid 19” вирусийн халдвар хүн төрөлхтний амьд явах баталгаанд ноцтой заналхийлэл учруулж, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал дагуулж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Ард түмэндээ хандан гаргасан уриалгатай холбогдуулан Ардчилсан нам дараах байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад дурдсан төсвийг тодотгох, хямралын сан байгуулах, нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийн орчныг идэвхжүүлэх зэрэг ажил хэрэгч саналууд нь Ардчилсан намаас Засгийн газарт хандан гаргасан “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийг хамгаалах талаар гаргасан санаачилгуудтай адил байгаа тул Ардчилсан нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” үед “Онц байдал” зарлахаар тусгасан бөгөөд өнөөдөр Монгол Улсад дээрх нөхцөл байдал бий болоогүй, мөн хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн уриалгад дурдсан Үндсэн хуулиас гадуур тусгайлсан комисс байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцүүлэх нь зүйтэй. Хямралт нөхцөл байдлыг үндэсний зөвшилцлөөр даван гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний зөвшилцлийг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төвлөрүүлэх нь зүйтэй. Харин Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд ээлжит сонгууль хугацаандаа явагдах нь ард түмний итгэлийг алдсан эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн дээд эрх мэдэл юм. Энэхүү эрх мэдэлд халдах нь авилга, аллага, хулгай, хүчирхийлэлтэй холбогдож олон түмний итгэлийг алдсан МАН-ын эрх баригчдад цар тахлаар далимдуулан хариуцлагагүй бусармаг үйлдлээ үргэлжлүүлэх бололцоог олгоно гэж Ардчилсан нам үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-30 202.55.191.130

Улстөрчидөө цаг үеээ мэдрээчээ. Ийм дэмий юм ярьж явхаар энэ өвчинтэй тэмцэхэд хамтарч ажилласан бол та хэдийн нэр хүнд жаахан өсөх байсан юм. Тэгээд илүү дутуу өө хайгаад л явах юм. Ард түмнээ боддог бол засагт гарсан гараагүй ард түмнийхээ төлөө ажиллавал их сайн байхсан. Ашиг сонирхол илүү байгааг сайн харуулж байна даа. Ингэж хуцаж байхаар, хэдэн маск аваад эсвэл оёулаад хүүхэд, ахмад настнуудад тарааж өгөөч. Маскныхаа оронд өдрийн хоолоо залгуулах гээд явж байгаа хүн олон байгаа шүү. Бод2.

Avatar

Зочин 2020-03-30 103.212.116.86

С.Эрдэнэ ван гүдбай

Avatar

Тэргэл 2020-03-30 103.212.116.86

Унгас алд

Avatar

Зочин 2020-03-30 103.212.116.86

Унгас алд

Avatar

Зочин 2020-03-30 66.181.189.45

Цаана чинь чартер нислэгт багтах гэж алаан болж байна . Япон Солонгост гацсан дарга нарын хамаатан садангууд голцуу ирж байна шүү. Нэг найзынхаа эхнэрийг багтаачих санаатай хөөцөлдсөн чинь мань шиг юманд салаавч үзүүлэх нь халгүй байна. Том дарга нарын авгай хүүхдүүд өвөл гадаадад өвөлждөг энэ жил амплагед гацалт болжээ.

Avatar

Малчин 2020-03-30 221.163.81.203

Хойшлуулах дэмий, угаасаа сонгуулийг бөөн бөөнөөрөө очиж өгдөггүйг бүгд мэднэ. Манай Баянзүрх гэхэд олон хүнтэй мөртлөө их л сийрэгхэн байдаг тэгээд ч хүмүүс зайтай сууцгааж санал өгөх хайрцаг булан хүртэл хол л байдаг шдэ. Улс орон маань өвчинөө хяналтанд байлгаж тараагүй байгаа дээр нь цагийн юмыг цагт нь хийж энэ балай хувалзнуудаас эртхэн салж байсан нь дээр байхоо. Эд нарыг лааз өшиглөөд ирэхээр нь гудамжинд очиж өгзөгийг нь сайхан амбаарднаа гайгүй!!!

Avatar

Зочин 2020-03-30 202.179.25.40

Корона тараах аюултай дараа нь хариуцлага хэн хүлээх вэ? Сонгууль хийж байна гэж хамаг төсвөө зарцуулж орхиод коронатай юугаар тэмцэх юм. Сонгуулийн үр дүн одоогийн гишүүд дахиад сонгогдон чанарын ямар ялгаа байгаа юм. Сонгуулиа хойшлуулах нь хамгийн зөв гарц. Корона арилсны дараа зохион байгуулж болно.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.161.94

Сонгуулиа хугацаанд нь хийсэн дээр байхаа. Болохгүй бүтэхгүй хүмүүсээсээ нэг өдрийн өмнө ч болов салмаар л байна шүү. Энэ бол ард түмний цорын ганц дархан эрх.

Avatar

Зочин 2020-03-30 103.26.194.118

Хойшлохгүй бол хүмүүс олноороо санал өгөхгүй учраас саналын хувь хүрэхгүй дахин сонгууль хийх болж илүү зардал гарна.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.183.108

АН-уудаас олигтой үг гарахаа байж, ярисан дуугарсан болгон нь дотор муухайруулж, гэдэс өвтгөж байна.

Avatar

Ub irged 2020-03-30 66.181.161.63

Ануусын хулгайчуудаа тонил

Avatar

zochin 2020-03-30 202.126.89.168

Delhiin niiteeree sandarch baihad ta nariin umhii hosh nogoo zoolon sandald suuh gej ulairah chin hend hamaatai yum.

Avatar

Зочин 2020-03-30 103.26.193.62

хүчин хулгай авилага ждү концесс тэндэр хийгээгүй юм алгаа одоо бушуу зайлуулья эд нарыг нэг хоног ч бүү хойшлуул.

Avatar

Зочин 2020-03-30 202.9.40.13

Өгдөг өдрөө саналаа өгмөөр бна

Avatar

zochin 2020-03-30 58.109.221.157

aH-IINHAN ADILHAN L ELDEV LUIVAR HULGAID HOLBOGDSON DOO

Avatar

Japan 2020-03-30 113.144.55.15

Эрх баригчдаас гуйх шаардлага бхгүй . Ард түмэн өөрсдийгөө хамгаалахын тулд сонгууль өгөхгүй бхад л блно.

Avatar

Дарь 2020-03-30 202.126.88.34

Монгол улс агаарын хилээ хаана уу !!!!!

Avatar

Зочин 2020-03-30 49.0.212.142

одоо дахиад 5 мянга гаруй монголчууд нутагтаа ирнэ, байдал эвгүй байна. Сонгуулийг хойшлууах хэрэгтэй. Та нарт корона хамаагүй юм уу? сонгууль болоод бөөн халаа сэлгээ , шинэ засаг гараад учраа олохгүй бужигнаан болдгийг бүгд мэднэ. Одоо жигдрээд ажиллаж байгаа бүтцийГ вирус дарагдтал өөрчилмөөргүй байна. Та нарын эрх ашгаас ард түмний эрх ашиг дээгүүр шүү, Тэгээд ч танай на мд санал өгөх хүн олдох болуудаа , тахай чгэж дээ, уг нь манай нам байсан, одоо бол яасан ч та нарыг дэмжихгүй,

Avatar

Зочин 2020-03-30 122.201.22.251

Ниргэсэн хойно нь хашгирав аа

Avatar

Зочин 2020-03-30 202.21.108.222

Хаях МАН яарахгүй байхад унах АН юунд нь яарав

Avatar

хар масс 2020-03-30 103.26.193.62

хүчин хулгай авилага аллага ждү концесс гээд бүх гэмт хэрэг энэ их хуралд байнаа байна хар масс мэдээд эртхэн зайлуулах бодолтой байхад юу сонгууль хойшлуулох вэ бушуу зайлаад аль.

Avatar

зочин 2020-03-30 64.119.24.162

одоо сонгууль ярьдаг цаг бишээ.халдварт ѳвчин тархвал хэнээс хаанаас хэн хариулага тооцох уу?тооцох хүнгүй улс орноороо үхдэл хүүр цогцс болно гэдгийг ойлгохгүй малууд уу?тѳрийн эрх авах авахгүйдээ гол нь бишээ.бүгдээрээ үхдэл цогцс болчихвол хэн тѳрийн эрхийг авах уу?энэ их аюулаас хамгаалж холуур гарах гэж сонгуулийг хийхгүй,хийхгүй байсандаа ч буруудах юмгүй.гол нь амь нас эрүүл мэнд байвал хамгаас чухал болохоос хууль тѳрийн эрх чинь аминаас чухал биш шүү дээ?

Avatar

Зочин 2020-03-30 103.26.193.62

нэг муу зальтай аан.

Avatar

Зочин 2020-03-30 221.163.81.203

Хаана тэр өвчин чинь тарчаад байгаа юм? Монгол улс өвчнийг хяналтанд байлгаж чадаж байна. Харин ч бид амьдралаа ажилаа хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй! Тэр вирус нь хяналтаа алдсан тохиолдолд л дараа нь санаа зов заа!!! Чиний байгаа байдал худлаа юмыг хойш нь тавьж шалтаг хэлэх дуртай хариуцлаггүй нөхөр шиг байна! Өвчин тарсаны дараа хэзээч эд нар солигдохгүй болчвол яах уу?! Өвчин дарагдтал хувалзнуудтай хамт байх болж байна уу?! Тэр чинь жинхэн хар дарсан зүүд чинь байх болно!

Avatar

zochin 2020-03-30 66.181.178.109

ene ULS ORNYG AWAAD YAWCHIKH KHUCHIN MAN L BAYNA DAA , AN NAYDWARGUY , ZA TER BUSAD NAM GEED BAYGAA GANTS KHUNII NAMANTSRUUD ULS ORNYG MINI AWAAD YAWJ KHARAGDAACH,

Avatar

Иргэн 2020-03-30 49.0.212.59

Ер нь бол согууль хийгээд ардчилалаа хамгаалаад бүгд өвөдье гэх гээд байна уу /английн эрх чөлөөт удирдагчид шиг, бид цөөхөөн/, ба болоогүй УИХ-аас дээгүүр үндэсний зөвшилцөл байгуулах гэх, тэгээд тэр нь Баттугын чинь эрхийг авах гээд байгаагаас ямар ялагаатай юм бэ? Бас л нэг эрх мэдэл авах хулгайч санаа … хэ, ха. ҮХ-ийн хуулийг зөрчиж /Төрийн өмчийг хулгайлж/ итгал алдахгүй байх уу? тэнэг ард түмэн гэдэг үгийн их хэлэх юм аа, тиймээ эд чинь удирдагч элит билүү, мөн холдоо.

Avatar

Билли 2020-03-30 202.126.88.34

Eр нь бол Дэлхий сөнөж байна ….

Avatar

Иргэн 2020-03-30 49.0.212.59

Ер нь бол согууль хийгээд ардчилалаа хамгаалаад бүгд өвөдье гэх гээд байна уу /английн эрх чөлөөт удирдагчид шиг, бид цөөхөөн/, ба болоогүй УИХ-аас дээгүүр үндэсний зөвшилцөл байгуулах гэх, тэгээд тэр нь Баттугын чинь эрхийг авах гээд байгаагаас ямар ялагаатай юм бэ? Бас л нэг эрх мэдэл авах хулгайч санаа … хэ, ха. ҮХ-ийн хуулийг зөрчиж /Төрийн өмчийг хулгайлж/ итгал алдахгүй байх уу? тэнэг ард түмэн гэдэг үгийн их хэлэх юм аа.

Avatar

Зочин 2020-03-30 192.82.71.198

Songuuli hoishilvol AN-d ashigtai sh de.Erdene unen meremjgui yuma.tsagtaa bolvol MAN yalna

Avatar

Зочин 2020-03-30 66.181.189.122

Яг л идүүрээ илүү хүчтэй өрсөлдөгчдөө алдсан нохойн хуцалт байна. Ямарч эх оронч, ард түмний төлөөх шинэлэг сонин содон зүйл алга. Та нар өөрсдөө хэзээ Үндсэн Хуулиа сахиж, хэрэгжүүлж байсан юм бэ? Та муусайн ноход сонгогдоно гэж горьдоо юу? МАН ч, МАХН ч, бас та нарч бүр үнэхээр коронагаас илүү гай болчихоод байна. Ард түмэн та нараас ямарч хүнлэг эх оронч үйлс зүтгэл өнгөрсөнд хараагүй. Одоо та нарт итгэж найдах юу ч байхгүй, хэн ч та нарыг сонсохгүй. Сар луу х**

Avatar

Зочин 2020-03-30 103.229.122.132

ЕС Хүрэлсүх сонгуулийг хойшлуулах нөхцөл шалтгаан одоогоор байхгүй байна гэж хэлсэн. АН-ынхан мурисан байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналыг дэмжих хүн цөөн.Сонгууль хойшлууллаа гээд зардал хэмнэхгүй. Намар сонгууль боллоо гэхэд зардал нь гарч таараа.МАН-ынхан хугацаандаа сонгууль явуулах сонирхолтой байх магадлалтай. Яагаад гэьэл, одоо МАН-ын нэр хүнд бусад намуудаас өндөр байгаа. Коронавирус үргэлжлээд эдийн засаг хүндэрвэл МАН-ын нэр хүндэд сайнгүй гэдгийг тооцож байгаа биз

Avatar

Зочин 2020-03-30 66.181.161.103

Мал минь сонгуулийн ирц хүрэхгүй…хүмүүс юун санал өгөх манатай…ирцгүй сонгууль дахиж хийнэ дахиад зардал….ийм үед юун сонгууль улс төр.

Avatar

/*-*/ 2020-03-30 49.0.212.165

Уг нь сонгуулийг хойшлуулбал зүгээр л юмсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж