“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймгийг онцолж байна.
Сүхбаатар аймаг энэ удаагийн сонгуульд хоёр мандаттай буюу парламентад хоёр төлөөлөгчтэй байхаар хуульчилсан. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд тус аймаг хүн амын тооноосоо шалтгаалж нэг л төлөөлөгчтэй байсан ч энэ удаад том тойргоор сонгуульд оролцож байгаа учраас хоёр мандаттайгаар сонгуульд оролцоно.
Сүхбаатарчуудын хувьд сонголтдоо үнэнч хүмүүс. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ч.Улааныг зургаан удаа тасралтгүй сонгож, УИХ-д төлөөллөө болгож байлаа. Сүхбаатар аймгийн хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэлээд ач холбогдол өгч байгаа. Нэг хэсэг МАН-ын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийг зорихоор болсон бөгөөд Ч.Улааны хувьд тойргоо сайдын суудлаар наймаалцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тиймээс энэ удаад МАН-аас Ч.Улаан, түүнтэй хамт нэр дэвших хүн одоогоор тодорхой болоогүй байна.
Мэдээж энэ удаа хоёр мандаттай болсон учраас Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэн тийшээ явж магадгүй байна. Харин Ардчилсан намаас Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь болон Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал гэсэн залуучууд өрсөлдөхөөр яригдаж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх тус аймгийг зорьсон бол Ардчилсан намынханд найдвар “байхгүй” байлаа. Харин тэр нэр дэвшихгүй бол сүхбаатарчууд энэ удаад сонголтоо цэнхэртүүлж, залуучуудад итгэл хүлээлгэхээр байгааг тус аймагт хийсэн олон судалгаанаас харж болохоор байна.
МАН-ААС Ч.УЛААНТАЙ ХАМТ НЭР ДЭВШИХ ХҮН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Сүхбаатар аймагт МАН-аас хэн хэн нэр дэвших вэ гэдэг таамаг олон янзаар өөрчлөгдөж буй. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэг хэсэг Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэж байсан ч тэрбээр Хэнтийг зорихоор болсон гэх. Тиймээс Ч.Улаан гишүүн тойрогтоо дахин нэр дэвшихээр санаархаж байгаа гэнэ. Гэвч намын гишүүд төдийгүй сүхбаатарчуудын хувьд түүнд тааламжгүй, хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас шинэ нэр дэвшигч явуулах уу, эсвэл гэсэн таамаг өрнөж байна.
Ч.Улаан гишүүний хувьд олон удаа Сүхбаатар аймагт нэр дэвшсэн ч сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хувийн эрх ашигтаа түлхүү анхаарч, сүхбаатарчуудыг тоохгүй байгаа гэх сонгогчид тус аймагт олон байгаа гэнэ. Тэр ч бүү хэл тойргоо сайдын суудлаар наймаалцсан гэх яриа нь Тусгаар тогтнолын ордноос хальж, сүхбаатарчуудын чихэнд хүрсэн гэх. Тиймээс Сүхбаатарчууд энэ удаад залуучуудаа дэмжиж, сонголтоо өөрчилж магадгүй байна.
Түүнтэй хамт нэр дэвших хүн тодорхойгүй байгаа ч ХӨСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэнгийн нэр яригдах болсон. Тэрбээр он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан, мөн “Алтан сарнай”-н эзэн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг шинэ жилээр “Гангар хун” цомын эзэн болсон билээ. Мөн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгэхээр түүнд зориулж МАН-аас мандат хуваарилсан байх магадлал өндөр байгаа юм.
АРДЧИЛСАН НАМААС Ж.БАТСУУРЬ, Н.ГАНИБАЛ НАР ЗЭХЭЖ БАЙНА
Ардчилан намын хувьд энэ удаагийн сонгуульд залуу бэлтгэгдсэн, сүхбаатарчуудын эчнээ танил залуусаа илгээхээр болжээ. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Тэрбээр 2008-2016 оны хооронд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед орон нутгаа хамгийн сайн удирдсан Засаг даргаар цоллуулж, 2016 оны сонгуульд баталгаатай ялалт байгуулах хүний тоонд орж явсан.
Гэвч тэрбээр хуулийн байгууллагын үүд сахиж, Босоо хөх зэрэг эх орончидтой багагүй дайсагналцсан түүхтэй ч, намжсан байдаг. Түүнтэй хамт Ардчилсан намын арын албан хэрэг эрхлэх газар зэрэг анхан шатны байгууллагаас өгсөж яваа залуу боловсон хүчин Н.Ганибал нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ. Түүний хувьд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
СҮХБААТАР АЙМГААС УИХ-Д СОНГОГДОЖ БАЙСАН ГИШҮҮД:
- 1992 он: МАХН-ын гишүүн Ж.Гомбожав
- 1996 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, МУНН-ын гишүүн О.Дашбалбар
- 2000 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, Ш.Бадам
- 2004 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд
- 2008 он: МАХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд
- 2012 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, Ардчилсан намын гишүүн М.Зоригт
- 2016 он: МАН-ын гишүүн Ч.Улаан
- 2020 он: ?
Ш.ЧИМЭГ
ж 2020-03-31 182.160.34.214
Сүхбаатарт Хүрэлсүх дэвшинэ Батсуурь Ухнын Бор гэдэг хаягнаас бичүүлдэгээ болиорой
Зочин 2020-03-31 103.26.195.143
⁸⅚
Зочин 2020-03-31 103.229.122.226
Төрд олон жил ажилласан ажлаа мэддэг туршлагатай хүмүүс бас хэрэгтэй шүү Шинэ шинэ залуу залуу гэж орилолдож байгаад эх орноо сүйрүүлсэн жишээ олон байдаг Тэд алсын хараагүй богино бодолтой туршлагагүй улс орныг аваад явчих чадваргүй тэгээд гарах үр дагаварыг ард түмэн л үүрнэ Бүү туйлшир
Зочин 2020-03-31 192.82.75.200
Наянтай гуайн хуу Ганибал зугээр дээ удам сайтай хунлэг залуу байх чинь хе
Зочин 2020-03-31 203.91.115.44
МАНАН 30 жил төр барисан Монгол улс төлж дийлэхгүй өртэй боллоо Одоо бид МАХН Батзандангийн нам хоёрт саналаа өгнөө
Зочин 2020-03-31 203.91.115.44
Бид 30 жил МАНАН гаар төр бариулсан Одоо болноо МАХН Батзандангийн нам хоёроо дэмжинээ
ХУУЛЬЧ 2020-03-31 192.82.64.190
ТӨРД ХЭРЭГТЭЙ АЖЛАА МЭДДЭГ ХҮН ХЭРЭГТЭЙ,,,,,, БИ ЗАЛУУ ЭРЧ ХҮЧТЭЙ ГЭЭД БУЖИГНУУЛЖ ХОЛЫН ХАРААГҮЙ БОГИНО УХААНТНЫГ,, ХАРЛАА ,,,ҮЗЛЭЭ,,, ОДОО ЦЭГ ТАВИХ ЦАГ ШҮҮ ,,,,,, ,,,СЭТГЭЛ ХӨДЛӨЛ,,, НАМЧИРХАЛ,, ,УЛС ТӨРЖИЛТ ,,,ТАЛЦАЛ,,,НАЙЗ НӨХӨД ,ХАРМАА НЭГТЭЙГЭЭР БИШ ХАРИН СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ,ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАРЧИМ БАРЬЖ ТӨРД ЗҮТГЭХ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛСОН ЦАГ ШҮҮ ,,,,,,,,,,,
KAZAKH-TUSGAAR_ULS 2020-03-31 130.149.80.199
Turiin buh alband kazuud shurgalsann ni unen bna hen ch dugarahgui bna, Kazuudiig turiin albanaas zailuul tsevelgee hii BayanUlgii aimgiig tatan buulga, kazuudiig zailuul
Зочин 2020-03-31 203.220.42.226
Төрд хийсэн ажил, бүтээсэн үйлс хэрэгтэй, Монгол улсын санхүүг таван хуруу шигээ мэддэг ноён нуруутай улс төрч Улаан танд амжилт хүсье. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй.
Зочин 2020-03-31 103.26.195.192
Ulaan n badamjunai shig uhehdee uher buugaa tavina gegcheer baahan horongo zavshchaad gadagshaa sugtaahgyi gesen batalgaa bna uu.Hend n ch itgeh arga baihgyi naanaa communist uria loozongoo goe ayrina staanaa capitalist heregleetei gehdee hamgiin suvdagaar
Зочин 2020-03-31 202.126.89.226
Дан улсдаа хортой,үр ашиггүй ,хорлосон шийдвэр гаргадаг аймаг байна.Буд гэж автозамаас төрсөн анхны тэрбумтан.Хамгийн сүүлийн удаа 2016 онд Улаан гарсан бол улсаа хорлосон бодит жишээ.
Зочин 2020-03-31 103.26.195.233
ЧИНБҮРЭН УЛС ТӨРЧ БОЛОХ ГЭЖ ЭМЧ БОЛСОН ЮМ БАЙХ ДАА .
Зочин 2020-03-31 202.126.89.228
Чинбүрэн болио эмчээ хий цөөн хүн үхүүлэхээ бод олныг явуулсан шүү, гавьяат авсан гэнүү яасан гэж
Зочин 2020-03-31 192.82.64.147
Batsuur demii bhoo
Бүрэнцогт 2020-03-31 66.181.187.55
мистер Улаан ? ! Өнгөрсөн жил Монголын Уул уурхайн салбарын анхдагчидын нэг манай уурхай 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Хэдэн ахмад Уурхайчид Ч.Улаан гишүүнтэй уулзах гээд бараагүй Улаан минь өөшгөө минь ! бид л Таныг дэмжиж чадашгүй нь Уучлаарай
Зочин 2020-03-31 103.212.119.192
Батсуурь яаж ч бодсон Улаанаас хамаагvй дээрээ
Зочин 2020-03-31 66.181.185.232
Батсуурь их онгироо, биеэ тоосон хүн шүү дээ. Сүхбаатар аймгийг хөгжүүлж байгаа нэрээр өөрөө их хөрөнгөтэй болсон хүн гэдгийг Сүхбаатарчууд бүү хэл Монгол даяар мэднэ дээ. Ийм хүнийг дэмжихгүй гэдэгт итгэж байна. Ганибал бол болж байнаа.
.
Иргэн 2020-03-31 66.181.180.234
АН-аа дэмжинээ
Зочин 2020-03-31 203.91.115.55
2016 онд яагаад ганц мандаттай болсон юм бол
Зочин 2020-03-31 202.126.89.103
Улөйдаггүй хулгайч Улаан одоо болноо.Сүхбаатарчууд бид МАН-ын ЖДҮчидэд саналаа өгөхгүй ээ АН-гаа сонгоно
за 2020-03-31 122.201.21.76
чинбүрэн хагалгааны л эмч хүн арай үгүй байхаа
. 2020-03-31 103.26.194.70
Тэнэг Сүхбаатарчууд өөрсдийгөө л булшлах юмдаа. Улаан бол хаанаас нь ч харсан хулгайч хүн шүүдээ
Зочин 2020-03-31 66.181.189.45
Батзандангийн ах Батэрдэнэ МАН-аас үзнэ дээ. Улаан гэж өмхий бугаа сонгуульд үзүүлэхгүй бол зүгээр дээ залуу эхнэртээ дөрлүүлсэн лларын фсда далд ороорой
jhhbbj 2020-03-31 202.9.40.72
ULAAN GEJ BUG ODOO BOLIJ UZ
зочин 2020-03-31 64.119.18.13
Улаан одоо болоо ш дээ. Болимоор юм.
Зочин 2020-03-31 66.181.161.94
Тасралтгүй 6 удаа буюу 24 жил сонгогдсон хүн аймгийнхаа хувьд сайн л байж таараа. Харин энэ онд бол Чинбүрэн Батсуурь нараа сонговол зүгээр бус уу. Сонголт мэргэн байх болтугай.