Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчний халдвар авсан болон уг өвчнөөр нас барсан хүмүүсийн дийлэнх хувийг өндөр настнууд эзэлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Гэтэл ОХУ-д энэ байдал эсрэгээрээ байгаа нь тус улсын эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 1800 даваад байгаа ба 1200 гаруй нь нийслэл Москва хотод бүртгэгджээ.
Москва хотод бүртгэгдсэн тохиолдлуудын дөнгөж 15 хувь нь 65-аас дээш насныхан байгаа бол 18-40 насны хүмүүс халдвар авагсдын 40 хувийг эзэлж байна. Түүнчлэн хамгийн муу мэдээ нь амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн 40 хувь нь 40-өөс доош насныхан байгаа аж. Иймд энэ өвчнийг “хөгшчүүдийн өвчин” гэж үзэж болохгүйг тус улсын эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Тус улсад өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн бөгөөд ард иргэдийг эмийн сан, хүнсний дэлгүүр орох, тэжээвэр амьтнаа салхилуулах, эмнэлэг орох, зайлшгүй шаардлагаар ажилдаа явахаас бусад үед гэрээс гарахгүй байхыг зөвлөж байгаа юм. Түүчнлэн хөл хорионы үед Москва хотын оршин суугчдад гэрээсээ гарах зөвшөөрөл болох QR код өгөхөөр болжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ