Коронавирусийн цар тахлын улмаас Энэтхэг улс 1,3 тэрбум хүнээ 21 хоногийн турш хөл хорионд оруулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү хөл хорионы дэглэмийг зөрчин гадуур сэлгүүцэх хүмүүс их байгаа ба Өмнөд Ченнай хотын цагдаагийн офицер Ражеш Бабу хөл хорио зөрчигсөдтэй сонирхолтой аргаар тэмцэхээр шийджээ.
Тэрбээр нутгийн нэгэн уран бүтээлчээр коронавирусийн хэлбэртэй баг хийлгэж өмсөөд хотын шалган нэвтрүүлэх цэг дээр ажиллаж байгаа аж. Энэ багийг “Art Kingdom” хэмээх компанийн үүсгэн байгуулагч, зураач Гоутхам хийсэн байна.
Гоутхам энэ тухай “Засгийн газраас ард иргэдийг хамгаалахаар чадах чинээгээрээ ажиллаж байна. Гэтэл хүмүүс үл ойшоон амны хаалтгүй гадуур сэлгүүцсээр байна. Тэд ариун цэврээ сайн сахихгүй байна. Ингээд ч болов тэдний сэтгэхүйд энэ өвчнөөс айх хэрэгтэй гэдэг ойлголтыг суулгах хэрэгтэй гэж бодсон” хэмээн ярьжээ.
Ямартай ч нутгийн зураач, цагдаа хоёрын санаа амжилттай хэрэгжиж, хүмүүс ч цагдаагийн офицерийн шаардлагыг дуулгавартайгаар хүлээн авч байгаа гэнэ. Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар /2020.03.30/ коронавирусийн 1071 тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: CNN
MOGEUH 2020-03-30 202.55.188.33
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Зочин 2020-03-30 103.9.90.98
ёстой зөв. Монголын хууль 3 хоног гэгчээр гадуур машин, хүүхэд, хүнээс их юм алга. Ингээд ч болтугай цар тахлаас хол байвал болох нь тэр
21 2020-03-30 64.119.19.127
Hurhhii muu tsagdaaa ch corona virus bishildee hehe