Зайлшгүй хэрэглээний барааны жагсаалтаа Орос өөрчлөв | News.MN

Зайлшгүй хэрэглээний барааны жагсаалтаа Орос өөрчлөв

Зайлшгүй хэрэглээний барааны жагсаалтаа Орос өөрчлөв

Зайлшгүй хэрэглээний барааны жагсаалтаа Орос өөрчлөв

Коронавирустэй холбоотойгоор үүсэн нөхцөл байдалд тохируулан Зайлшгүй хэрэглээний барааны жагсаалтдаа ОХУ-ын Засгийн газар нэмэлт өөрчлөлт орууллаа. Жагсаалтын хүнсний бус барааны жагсаалтыг нэмсэн бөгөөд бүс нутгийн захиргаа халдваргүйтгэл, эрүүл ахуйн шаардлагаасаа хамааран өөр бусад бараа нэмж болно хэмээн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хэд хэдэн барааны төрөл нэмэгджээ. Тухайлбал, “Хүүхдийн бараа” хэсэгт живх, өлгийний даавуу, нуралтын эсрэг тос, угж, соска нэмэгдсэн бол Эрүүл ахуйн бараанд амны хаалт, нойтон болон хуурай салфетка, халдварын эсрэг шингэн, нүүр гарын болон барааны саван, шүдний сойз, шүдний оо, нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, угаалгын нунтаг нэмэгдсэн байна.

Гуравдугаар сарын 30-ны байдлаар Орост коронавирусийн 1534 халдвар батлагдаж, 10 хүн нас барж, 64 хүн эдгэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж