Москва хотын замын хөдөлгөөний ачаалал 70% буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Москва хотын замын хөдөлгөөний ачаалал 70% буурчээ

Москва хотын замын хөдөлгөөний ачаалал 70% буурчээ

Коронавирусийн тархалтаас сэргийлэн гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бүх иргэдээ амраах шийдвэрийг ОХУ гаргасан. Гуравдугаар сарын 28, 29-ний амралтын өдрүүдэд Москва хотын замын ачаалал гурван долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 70% буурчээ. Метрогоор зорчигчдын тоо 75% буурчээ хэмээн Москва хотын Тээврийн алба Telegram дахь хаягаараа мэдээлжээ.

Уг мэдээлэлд дурдсанаар амралт эхэлсэн 28-ны Бямба гаригт Москвагаас 140 мянган машин гарчээ.

Гуравдугаар сарын 29-ний өдрийг өнгөрсөн оны мөн өдөртэй харьцуулахад метрогоор зорчигчид 75%, нийтийн тээврээр зорчигчид 68%, хотын дагуул дүүрэг рүү явдаг электричкийн зорчигчид 34% тус тус буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж