Коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажилгүй болсон иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгоно хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин мэдэгдлээ. Тэтгэмж нь сарын 19500 рубль байх юм.
Олон компанийн үйл ажиллагаа доголдож, эхнээсээ орон тооны цомхотгол хийж эхэлсэн учраас ийм арга хэмжээ авах шаардлагатай болж байгааг хотын Захирагч хэлсэн байна.
"Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахын тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Эхний ээлжинд ажилгүйдлийн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ. Сарын тэтгэмж 19500 рубль байх бөгөөд тэтгэмжийг ямар нэг өргөдөл, хүсэлтгүйгээр шууд олгоно” хэмээн хотын захиргааны мэдэгдэлд дурджээ.
Холбоотой мэдээ