Английн Дербишайр мужийн цагдаа нар хөл хориог үл тоомсорлон гэртээ олон хүн цуглуулан караоке үдэшлэг зохион байгуулж байсныг илрүүлээд "ангайж" хоцорчээ.
Дербишайрын цагдаагийн газрын цагдаа нар гуравдугаар сарын 28-нд Дерби хотын Нормантонд үдшийн 22:00 цагт дуудлагын дагуу очоод чанга яригч, караоке төхөөрөмжтэй, том хүн, хүүхэд нийлсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй том үдэшлэгийн гэрч болж, болсон явдлын тухай твиттертээ нийтэлжээ.
Тус нийтлэлд бичсэнээр гэрийн нөхцөлд олон төрлийн хоол зууш бэлтгэж, уух зүйлс "чимэг" болгосон төдийгүй караоке төхөөрөмжтэй нүсэр найр болж байсан аж.
Засгийн газрын зүгээс нь иргэдээ гэртээ байн, өөрсдийгөө гаднаас тусгаарлаж, дасгал хийх, зайлшгүй хэрэгцээт хүнс, эмийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас бусдаар гэрээс үл гарах, найзууд, хамаатныдаа зочлохгүй байхыг тушаасан билээ.
Эх сурвалж: YAHOO.COM
Холбоотой мэдээ