Улирлын харшилтай хүмүүс “Сovid-19” өвчний халдвар авах болон тараах эрсдэлтэй бүлэгт багтаж байгааг эрдэмтэд сануулжээ. Харшил судлаачдын үзэж буйгаар амьсгалын замын архаг харшлаас үүссэн үрэвсэл нь хүнийг аливаа вируст мэдрэг болгодог байна. Тиймээс харшилтай хүмүүс халдвар авах эрсдэл өндрөөс гадна коронавирус хөнгөн туслаа гэхэд харшлыг улам хүндрүүлэх сөрөг нөлөөтэй аж.
Үүнээс гадна улирлын харшилтай хүмүүс маш их найтааж, ханиалгадаг нь вирус тараах өндөр эрсдэл дагуулна гэжээ. Мөн харшил болон коронавирусийн зарим шинж тэмдгүүд буюу хамар загатнах, битүүрэх, найтаах, арьс салст загатнах, хоолой аргах, нүд аргах зэрэг шинж тэмдгүүд нь ялгахын аргагүй адилхан байгаа тул халдвар авсан хүмүүс харшил хөдөлчихлөө гэж андууран халдвар тараах тохиолдол байгааг мэргэжилтнүүд санууллаа.
Эх сурвалж: WBUR.ORG
Холбоотой мэдээ