Пентагон тахлын бэлэн байдал хангах багийг уулын хоргодох байрлуугаа илгээлээ | News.MN

Пентагон тахлын бэлэн байдал хангах багийг уулын хоргодох байрлуугаа илгээлээ

Пентагон тахлын бэлэн байдал хангах багийг уулын хоргодох байрлуугаа илгээлээ

Пентагон тахлын бэлэн байдал хангах багийг уулын хоргодох байрлуугаа илгээлээ

Пентагон зайлшгүй чухал ач холбогдол бүхий ажилтнуудын багийг Covid-19 цар тахлын байдал намжтал газар доорх хоргодох байранд байлгахаар болжээ. Газар дээр олон мянган хүн халдвар авч, нас барж байгааг тэд ноцтой аюул хэмээн үзсэн бололтой.

АНУ-ын умард командлал, умард Америкийн агаарын батлан хамгаалах командлалыг удирддаг агаарын хүчний генерал Терренс О’Шаугнесси өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд түүний зарим харуулын баг Колорадо дахь Петерсон агаарын бааз буюу үндсэн командлалын төвөөсөө хэд хэдэн өндөр хамгаалалт бүхий газар доорх хоргодох байр луу нүүнэ хэмээн ярьжээ.

Тэдгээр хоргодох байруудын нэг нь Чэеннэ уулын хоргодох газар аж. Тус хоргодох газар нь уулын боржин чулуун гадаргуугаас 610 метрийн гүнд байх хэд хэдэн хонгилоос бүтэх бөгөөд 30 мегатоны цөмийн дэлбэрэлтэд тэсвэртэй хаалгатай гэнэ.

"Манай NORAD, NORTHCOM командлал болон харуулын бэлтгэгдсэн мэргэжилтнүүд гэр бүлтэйгээ салах ёс гүйцэтгэн гэрээ орхиод хоргодох байранд бүхнээс тусгаарлагдсан. Тэд эх орноо хамгаалах үйлсэд өөрсдийгөө бүрэн зориулж байгаа юм" хэмээн О’Шаугнесси ярьжээ. Түүний хэлснээр хоргодох байранд тусгаарлагдах мэргэжилтнүүд өрөөндөө армийн бусад гишүүдтэй хамт байх бөгөөд хэнтэй хамт нэг өрөөнд орохоо чөлөөтэй сонгох боломжгүй гэнэ. Мөн дээрх багаас гадна өөр нэг баг өөр хоргодох байр луу нүүсэн аж.

Дээрх хоргодох газар нь том сүйрлийн үед амьд үлдэх АНУ-ын засгийн газрын нөөц төлөвлөгөөнүүдийн нэг аж. Жишээ татвал, хэрвээ АНУ-д цөмийн бөмбөг тэсрэхээр бол нэн даруй Ерөнхийлөгч болон түүний туслахууд, улс төр, батлан хамгаалах, иргэний төлөөллийн удирдагчдыг дээрх болон өөр гурван хоргодох газар луу хуваан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө байдаг гэнэ. Эдгээр дөрвөн хоргодох газар нь дээр дурдсан Чэеннэ уулын хоргодох газар, Цагаан ордны доорх Ерөнхийлөгчийн шуурхай ажиллагааны төв, Пенсильвани дахь Рейвэн Рок уулын хоргодох газар, мөн Пенсильвани дахь Маунт Видер шуурхай ажиллагааны төв юм.

Одоогийн Covid-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдал нь сүйрлийн хэмжээнд хүрээгүй ч цэргийн удирдагчдыг бүх зүйлд бэлэн байлгах үүднээс тус арга хэмжээг авсан гэнэ. АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер АНУ-ын цэргийн бэлэн байдал тахлаас үүдэж алдагдах эрсдэлтэйг хүлээн зөвшөөрч, цаашид Пентагон АНУ-ын дайснуудад сул талаа мэдэгдүүлэхгүйн тулд тахалтай холбоотой нарийн мэдээллүүдийг задруулахаа болино хэмээн мэдэгджээ.

Мөн армийн инженерүүд Нью Йоркод хээрийн эмнэлэг барих ажилдаа оролцохоор ирцгээсэн байна. Учир нь нийт халдварын тохиолдлын гуравны нэг нь тус мужид бүртгэгдсэн юм.

АНУ -д одоогийн байдлаар 10 мянган үндэсний харуулын цэрэг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд байдал улам хүндэрвэл тэтгэвэрт гарсан арми, усан цэрэг, агаарын хүчин, эргийн харуулын сая сая бие бүрэлдэхүүнийг дайчлах тушаалд Дональд Трамп гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШУДАРГА 2020-03-30 183.81.171.2

ИЙМ ХОНГИЛ ИХЭНХ ЧАДАЛТАЙ УЛСУУДАД БАЙДАГ БАЙХ .. МОНГОЛД Л БАЙХГҮЙ БАЙЖ МЭДНЭ БАЙЛАА ГЭЭД ТЭР НҮХЭНД НЬ АРД ТҮМЭН БАГТАХ БИШ ДЭЭ .. ГАДНЫХАНД Ч ЯЛГААГҮЙ .. УДИРДАГЧ НАР АГУЙ ДОТРООС УДИРДАХ ЮМ БИЗ ДЭЭ .. ХАМГИЙН СҮҮЛД ТЭД Л ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДЭХ БОЛОЛТОЙ ХЭХЭ.. ЯГ ҮНЭНДЭЭ ХЭН НЬ АМИА БОДДОГ ВЭ ?? ДАРГАНЦАРУУД ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД Л БАЙДАГ..

Avatar

Зочин 2020-03-30 202.21.127.183

Монголд ийм газрын гүнд шуурхай удирдлагын төв байдаг болов уу?

Avatar

Д.Батжаргал 2020-03-30 202.9.46.52

Социализмын үед Зөвлөлт Холбоот Улсын Өвөр байгалийн цэргийн тойргийн Монгол дахь Удирдлагын төвийн дайны байдалд ашиглах нууц төв нь Богд ууланд, нууц газар дор байрлалтай байсан, хожим орос цэргүүд монголоос гарахдаа монголын талд шилжүүлэхэд 1 шунал нь хувьдаа цохичихсон гэж дуулсан, тэнд том армийн бүрэн хэмжээний дайны удирлагийн штаб хэдэн жилээр ажиллаж чадах нөөцтэй, олон өрөө тасалгаатай, иж бүрэн цахилгаан, радио мэдээллийн төв байсан гэж байгаа. Одоо ч сайн хайвал олдоно доо, ккк

Avatar

zochin 2020-03-30 66.181.188.132

covid19 g hurdan yalaarai

Avatar

Zochin 2020-03-30 103.229.120.202

Aguu gureniig Burhan iveeg. Ene medeellee bas nuutsalah bsiin, uhaantai humuus medej bga baih.

Avatar

Зочин 2020-03-30 202.9.46.57

худлаа сенсаци дэгдээж байхгүй юу. ажилчин ангийн хүмүүс л ийм юманд итгэх биз

Avatar

amerikiin vnen torh doo.. 2020-03-30 103.57.93.193

daisandaa medeelel ogohguin tuld medeelee nuutsalan genee. nogoo goy ardchilal hvnii erh chin medeelee nuudagui ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж