
Аялагч, фотозурагчин Ута Бейер (Uta Beyer) Монгол оронд зочлоод хоолных нь талаар багагүй зүйл бичсэний дотор Монголын үндэсний хуурай хүнс болох боорцогны талаар ийнхүү бичжээ.
“Олон жил аялахдаа би Борнеод сарьсан багваахайнуудаар, Австралийн уулархаг хээр (outback) явж байхдаа Австралийн модны аварга хорхойнуудаар гол зогоон амьд үлдэж, Перувийн Андад хархаар хооллож, Төвдийн тосгонд сарлагийн мах, тос, бяслагаар гол зогоож явсан. Гэхдээ тэр бүхнээс илүү Монгол Улс хоолны хувьд хамгийн хатуу чанга газар юм гэж Жулий өөрийн блогтоо бичсэн байсан”.


Тийм ээ. Би олон жил аялахдаа Монголын тариачид (peasants) шиг зав муутай хүмүүсийг хараагүй. Миний бодлоор Монгол хүмүүс хоолны цэсэнд цаг зарцуулах зав муутай байдаг байх. Зарим хоолны орц ховор байдгийг ч дурдах нь илүүц байх. Тиймээс Монголчуудын хүнсэнд өвөлд нь мах, зунд нь сүүн бүтээгдэхүүн давамгайлдаг. Харин үүнээс ялгарах нэг зүйл бол гурилан хүнс болох боорцог. Боорцгийг Төв-Азийн хаанаас ч олж болох бөгөөд хоорондоо төстэй нэртэй: Казакаар бауирсак, Киргизээр боорсок, Узбекээр богирсог, Тажикаар бусрок гэж нэрлэдэг.
Зуурсан хавтгай гурилыг хэрчиж боорцог хийдэг. Зуурсан гурил нь гурил, ус заримдаа сүү, сахар, тос, заримдаа тараг, хөрөнгө хэрэглэсэн байдаг. Монголчууд давсанд тийм ч их дуртай биш ч давс хийсэн байж магадгүй. Янз бүрийн хэлбэртэй байдаг. Боорцгийг мушгиж, нугалсан байх нь бий. Боорцгоо алт шиг хүрэн шаргал болтол нь гүн шардаг. Ингэхдээ Монголчууд хоолноос үлдсэн өөхнүүдээ шахаж гаргасан тос юмуу ургамлын тос ашигладаг.
Боорцог нь зочдоо дайлдаг хүнс бөгөөд энэ нь бидэнд гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Орсон гэр (юрт) болгонд үүнийг сүүтэй цай, сүүний хамт, чимээгүй гэгээн дүртэй хамт гарган зочилж байсан бөгөөд ийм зүйлийг Барууны хаанаас ч олохгүй.
Т. Бадрах