Х.Бат-Ялалтад ногдуулсан цагдан хорих шийтгэлийг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалтад ногдуулсан цагдан хорих шийтгэлийг хэвээр үлдээв

Х.Бат-Ялалтад ногдуулсан цагдан хорих шийтгэлийг хэвээр үлдээв

Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 187 дугаартай, 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай, 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсуудаар хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан.

Уг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авч Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Энэ захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргаснаар гомдлыг өнөөдөр /2020.03.30/ хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулан хийж 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж