Меган Маркл, Харри нар хамгаалалтдаа 10 сая доллар төлөх шаардлагатай болжээ | News.MN

Меган Маркл, Харри нар хамгаалалтдаа 10 сая доллар төлөх шаардлагатай болжээ

Меган Маркл, Харри нар хамгаалалтдаа 10 сая доллар төлөх шаардлагатай болжээ

Меган Маркл, Харри нар хамгаалалтдаа 10 сая доллар төлөх шаардлагатай болжээ

Их Британийн ханхүү Харри, хатагтай Меган Маркл нар 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн албан ёсоор хааны гэр бүлийн үүргээс чөлөөлөгдөнө. Ингэснээр тэд хааны гэр бүлээс санхүүгийн хувьд хамааралгүй болох ажээ. Тодруулбал, Сассекскийн гүн болон гүнгийн авхай нар аюулгүй байдлынхаа зардлыг өөрсдөө төлөх шаардлагатай болж байна. Өмнө нь энэхүү зардлыг Их Британийн татвар төлөгчдийн хөрөнгөөс гаргадаг байжээ.

Их Британийн Дотоод хэргийн сайд асан Норман Бейкер хэлэхдээ хосын ойрын хугацааны аюулгүй байдлын хамгаалалтад ойролцоогоор 10 сая ам.доллар төлөх ёстой гэв. Учир нь, Лос-Анжелес бол Виндзорыг бодвол илүү аюултай хот гэв. Меган Маркл болон Харри нар АНУ-ыг хилээ хаахаас өмнө амжиж, Лос-Анжелест очсон ажээ. Тэд хоёр улсад давхар татвар төлөхөөс зайлсхийж, ийнхүү Лос-Анжелест ирээд байгаа аж. Үүнээс гадна, Меган Маркл Covid-19 халдварын үед Ханхүү Харриг Их Британи руу явж, эцэгтэй уулзахыг нь хориглосон байна

А.АНИР

Эх сурвалж: Cosmo

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-30 66.181.161.96

Даварсан хүүхэн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж