Дита Вон Тийсийн максималист гэрээр зочилцгооё

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Дита Вон Тийсийн максималист гэрээр зочилцгооё

Дита Вон Тийсийн максималист гэрээр зочилцгооё

Анх 1990-ээд оны эхээр бүжгийн ертөнцөд хөл тавьсан даруйдаа Дита Вон Тийс дэлхий даяар уламжлалт болон панк гоо сайхныг чадварлаг хослуулдгаараа танигдсан билээ. Тэрбээр Лос Анжелес хот дахь өөрийн гэрийг танилцуулжээ. Түүний гэр эртний тавилгууд, гял цял эд зүйлс, сонирхолтой бүхнээр дүүрэн аж.

"Би байшингийн хоосон цагаан хананаас айдаг" хэмээн Вон Тийс хэлээд цааш нь "Би бол максималист хүн. Би өрөөнд ормогц өнгө хэрхэн сэтгэл хөдлөл нэмж болохыг бодож эхэлдэг" хэмээн тайлбарласан байна.

Олон өнгө хослон байж л Вон Тийсийн сэтгэл сая тайтгардаг бололтой. Жишээ нь түүний хоолны өрөөний хана усан цэнхэр, хүрээ, хаалга, сандал, ширээ нь цусан улаан, бага зэргийн ягаан туяа нь 1950-аад оны тансаглалыг санагдуулам харагдана. Харин гал тогооны өрөөнд Английн язгууртнуудын тансаг мэдрэмж нэвт шингэжээ.

"Би өөрийн гэртээ яг л 1920, 1930-аад оны үед юм шиг амьдрах дуртай. Би энэ байшинг худалдаж авснаасаа хойш их зүйл өөрчилсөн. Энд өмнө нь нэг гэр бүл хуримаа хийж, хүүхдүүдээ өсгөн их удаан амьдарсан" хэмээн Вон Тийс ярьжээ. Байшинд цаашид дахин тохижуулах өрөөнүүд байгаа гэнэ. Энэ тухай тэрбээр "Би бүх зүйлийг дуусгахыг хүсдэггүй. Би бодох, хийх юмтай байх дуртай" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж