Дэлхийн 176 улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-д төвтэй Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (ЕХХҮГС) коронавирусийн энэ аюулт цар тахлын үед Онцгой байдлын тусламжуудыг дэлхийн олон өнцөг бүрт хүргэсээр байна. Тус сүмийн Монгол дахь салбар 40 сая төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг ариутгалын багц бэлджээ. Үүнээс 4000 ширхэгийг нь ЭМЯ-д өнөөдөр хандивлаж байгаа бөгөөд харин үлдсэн мянган багцыг UNICEF-ээр дамжуулан асрамжийн газрын хүүхдүүдэд хүргүүлэх юм байна. Мөн тус сүмийнхэн өөрсдийн гараар хийсэн 100 ширхэг дулаан хөнжилийг ЭМЯ-д мөн хандивлажээ. Эмнэлгийн зориулалтаар ашиглах 10000 ширхэг маск АНУ-аас ачуулаад байгаа бөгөөд ирсэн даруйд нь ЭМЯ болон эмнэлгийн байгууллагад хандивлах гэнэ. Тус сүм нь Монголд 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудад дэмжлэг туслалцаа үзүүлж иржээ.
Монгол Улсад 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа ЕХХҮГСүм нь гишүүддээ шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг мөн сайн сайхныг үйлдэхийг уриалдаг тул гишүүд нь сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсэд оролцдог ажээ. Тэдгээрийн заримаас дурьдвал:
2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний Үндэсний өгөх өдрөөр Ид Шидийн Орон-2 төслийн сургалтын танхимын тохижилтод зориулан 10 сая төгрөг хандивлав.
2017, 2018, 2019 онуудад "Ахиллас интэрнэйшнл" ТББ-аас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафоныг дэмжин ажиллажээ.
Түүнчлэн тус сүмийнхэн “Бяцхан үрсдээ зориулав” хэмээх нярайн багцуудыг өөрсдийн гараар оёж хүүхдийн төв сувилалд болон зорилтот бүлгийн ээж нарт хандивласан байна.
2020 оны нэгдүгээр сард “Ахмад настнуудаа ачилъя” уриан дор асрамжийн газар байдаг ахмадууддаа зориулан 246 ш дулаан хөнжил хийж өгчээ.
1000 ширхэг ариун цэврийн багц бэлдэн зорилтот бүлгийн "Энэрэл" эмнэлэг, сувилал, ахмадын асрамжийн газруудад хандивлажээ.
2018 оны арванхоёрдугаар сард агаарын бохирдол хамгийн ихтэй дүүргүүдийн автобусны буудлуудаар 2.5 шүүлтүүртэй 1000 ширхэг утааны маск ард иргэдэд үнэгүй тарааж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТЭРГЭНЦЭР хөтөлбөрийг 2000 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж иржээ. АНУ дахь төв байгууллагаас нь Монгол Улсад тэргэнцэрийг үнэ төлбөргүй хандивладаг бөгөөд дагалдах сургалтуудыг мөн явуулдаг байна. “Дэзэрэт олон улсын энэрэл-Гэр бүлүүдийг бэхжүүлэх” гэсэн логогоор нь монголчууд андахгүй мэддэг болжээ.
ЕХХҮГСүмийн гишүүдийн хувьд гэр бүлээрээ мод тарих, байгаль дэлхийгээ цэвэрлэх зэрэг нь тогтмол хийгдэг сайн дурын уламжлалт арга хэмжээнүүдийн нэг юм.
Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн гишүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүгд сайн дурын үндсэн дээр нийгэмдээ эерэг хандлагыг бий болгохыг ямагт эрмэлзэн өөрсдийн эргэн тойрондоо, гэр бүлдээ сайн сайхан, эерэг уур амьсгалыг түгээхээр хичээцгээдэг. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Тус сүмийн болон хүмүүнлэгийн үйлсүүдийн талаарх баттай эх сурвалжийн мэдээллийг доорх хаягаас авч болох юм байна.
https://www.facebook.com/ChurchofJesusChrist.mn/
https://www.facebook.com/Deseret-International-Charities-Mongolia-442960059371053/
Холбоотой мэдээ