“Шивээхүрэнгийн боомтоор 32 машин хилээр гарахад бэлэн болсон” | News.MN

“Шивээхүрэнгийн боомтоор 32 машин хилээр гарахад бэлэн болсон”

“Шивээхүрэнгийн боомтоор 32 машин хилээр гарахад бэлэн болсон”

“Шивээхүрэнгийн боомтоор 32 машин хилээр гарахад бэлэн болсон”

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоогоод байсан нүүрс тээврийг эхлүүлээд буй. Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг гуравдугаар сарын 23-наас эхлүүлсэн бол өнөөдрөөс /2020.03.30/ Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.

Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өгөхдөө “Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор 22 аж ахуй нэгжийн 200 тээврийн хэрэгслээс мэдүүлэг авч, хилээр нүүрс экспортлох ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гурван аж ахуй нэгжийн 100 орчим тээврийн хэрэгсэл бэлэн байна.

Уг боомтоор гуравдугаар сарын 28-нд нүүрс ачсан 35 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар хилээр гаргасан. Одоо хил дээр 32 тээврийн хэрэгсэл хилээр гарахад бэлэн болж, БНХАУ-ын талаас холбогдох хариугаа хүлээгээд байж байна. Энэ боомтын гурван зам дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулаад ажиллаж байна. Хилээр орж, гарч буй жолооч нарыг тусгай хамгаалах хувцастай гаргаж, нарийн хяналтад ажиллаж байна”  гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-03-30 103.68.107.22

Iim l erguu huurnuud dee. Odoo boon ovchin chireed irne. Songuuli, mungu bodohoos oor ard tumnee bodoj bgaa yum bnuu ene Hurelsuhed !!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-03-30 183.177.97.14

Tsagtaa odort 900-1000 mashin gardag baisan.
Teheer odoo toswiin orlogo 30 dahin buurah yum bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж