Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан шинэ коронавирусийн халдварт өвчин дэлхийн олон оронд тархсанаар ДЭМБ цар тахал гэж зарласан. Тэгвэл халдварын голомт Хятадад өвчний тархалтыг хяналтдаа авч, нийт 81 мянга гаруй өвчтөний 90 хувийг эдгээжээ. Улмаар Хятад улсаас коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд “глобал лидер” байр суурийг өөртөө хүлээн, олон улсад эмч мэргэжилтнээ илгээн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслээр тусламж үзүүлж байна. Тухайлбал, Хятад улсаас өнгөрсөн Бямба гаригт Пакистан руу эмч нарын багаа, эмнэлгийн тусламжийн хэрэгслийн хамт илгээжээ. Ойрхи-Дорнод нь зөрчил мөргөлдөөн, дүрвэгсдийн хямралаас шалтгаалан коронавирусийн халдварт илүү эмзэг байна.
Пакистан нь Хятадын хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй “Нэг бүс-нэг зам” төслийн дэд бүтэц дамжих чухал бүс нутаг юм. 220 сая хүн амтай Пакистанд коронавирусийн халдварын 1408 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ. Пакистантай хил залгаа Иран, Афганистан улсууд хилээ хаасан. Гэтэл Пакистаны Ерөнхий сайд Имран Хан орон даяар хөл хорио тогтоохоос татгалзаж, олон хүн цуглардаг сүм хийдүүд хэвийн ажиллаж байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ