Үүсмэл хогийн цэгүүдийг устгав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үүсмэл хогийн цэгүүдийг устгав

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Үүсмэл хогийн цэгүүдийг устгав

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах үзлэгийн үеэр Сүхбаатар дүүргийн хог тээврийн компаниуд үүсмэл хогийн цэгүүдийг устгасан талаар танилцуулав. Тус дүүргээс албан бус хогийн цэг устгах ажлыг хог тээврийн үйлчилгээний компаниудад хариуцуулан ажиллажээ.

Энэхүү ажлын хүрээнд “Алтан дорнын хүч“ компани Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 11 дүгээр сургуулийн урд байрлах үүсмэл хогийн цэгийг устгав. “Улаанбаатар шинэчлэл” компани 9 дүгээр хорооны дахин төлөвлөлтөд орсон хур хогийн цэгийг устгахаар ажиллаж байгаа юм. “Цүзүки Юмэ” компани 16 дугаар хорооны худгийн хогийн цэгийг бүрэн устгаж тохижилт хийсэн байна. “Сүхбаатар дэвшил” компани нь 2015 онд 5 үүсмэл хогийн цэгийг устгаж тохижилт хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-20 202.179.29.1

Бидний татварын хэдээр хийх ёстой ажлаа хуцалгүй дуугүй хий ок хэдэн арван терорист барьсан юм шиг бөөн сүр

Зочин 2015-11-20 122.201.21.92

устаагүй ээ. 15 дугаар хороолол. жуковын хөшөөний баруун хойно, хуучин хөлбөмбөгийн талбай дээр жил болгон мөсөн гулгуурын талбайг нэг гар ус асгаад бизнес болгоод ашигладаг. даанч нооль байхгүй учраас хүүхдүүд ил залгай бие засах юм. хавар болхоор нөгөөх нь хайлаад арай дэндүү. ажиллуулдаг хүмүүс нь ч гэсэн ил шээж бааж байгаа ш дээ. тэнд нэг аварга жорлон байнаа

Мино 2015-11-20 124.158.110.90

Ашгүй дээ, хогноосоо бага багаар салж л байвал болоошдээ, юм хийгээд л байгаан байна