АН: Ажлын байрыг хамгаалах төсөл өргөн мэдүүлнэ | News.MN

АН: Ажлын байрыг хамгаалах төсөл өргөн мэдүүлнэ

АН: Ажлын байрыг хамгаалах төсөл өргөн мэдүүлнэ

АН-ын зөвлөлийн өргөтгөсөн цахим хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралд намын бодлогын зөвлөлийн гишүүд Арлчилсан намын байрнаас онлайнаар холбогдож байгаа бол бизнес эрхлэгчид МҮХАҮТ аас холбогдож байна.

Posted by Ардчилсан нам on Sunday, March 29, 2020

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.3.30/ өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Орон даяар тогтоосон онц байдлын улмаас бизнес, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бизнес эрхлэгч, эдийн засагчид судалгаандаа дурджээ. Тухайлбал, COVID- 19 вирусын халдвар, тархалтаас урдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр  6000 орчмоор буураад байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь буурч, 20 орчим хувь нь үйл ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд оржээ. Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар буураад байна. Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Тиймээс ч цаашид УИХ болон Засгийн газар ажлын байр хадгалах, хамгаалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн бусад улс орнууд эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын бизнес эрхлэгч, эдийн засагчид цаашид ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсээд буйг хэлсэн юм.

Хурлаас гарсан саналыг нэгтгэж,  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төсөл гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1234 2020-03-30 103.10.23.97

Хөнгөлөлтэй зээл олголоо гэж бодход Зах зээлгүй яаах болож байна Дотоодын хэрэгцээх хангах ард түмнөөн ажилтэй орлогтой болгох дундаас нь луйварчин нар хожохгүй Ард түмэнд өгөөжтэй улсад хэрэгтэй ажилын байрийг дэмжий гэвэл бичил ААН үүдийг дэмжэж албан ёсны
ААН болох гэрчилгээ бүртгэл ологох хэрэгтэй ДЭЭ

Avatar

Зочин 2020-03-30 103.26.195.192

30%iinhaa zeeliig 3% bolhochihmoor l bnsdhd. Tegvel ih daramtnaas salj darhlaa saijirah geed bna.

Avatar

Зочин 2020-03-30 202.131.241.210

Сайхан уралдуулаад , ард түмний амьдралын баталгааг дэмжих уртхугацааны бодлоготой болох юмсан. Сонгуулийн жил ард түмэндээ ямар их хайртай болоо вэ?

Avatar

Зочин 2020-03-30 202.126.89.103

Цэргийн бага дарга Хүрэлсүхийн танилцуулсан арга хэмжээнүүд үнэхээр жол байсан шүү.Арай л далайцтай сэтгэдэг Ерөнхий сайдтай болмоор байна.Зөвхөн сонгуулиа бодсон байна.Төсвөө тодотгох ард иргэдийгээ ялгаварлалгүй нийтэд нь хамгаалах бодлого дутагдаад байна АН- ын санал амьдралд арай л ойр байна

Avatar

Зочин 2020-03-30 202.126.89.167

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв

Avatar

Зочин 2020-03-30 64.119.26.30

АН жүжигээ тоглосоор..,

Avatar

Иргэн 2020-03-30 103.212.119.140

Зөвөө. Хүрэлсүхийн танилцуулсан 7 арга хэмжээнүүд нь зөвхөн яаж аль болох санал авах вэ,сонгуульд оноо авахад анхаарсан дутуу дулимаг арга хэмээнүүд болсон шүү. Яагаад 2 их наяд төгрөгийн шаардлагагүй тендерээ цуцлаж ард иргэдийнхээ нийгмийн хамгааллыг баталгаажуулахад зарцуулж болдоггүй юм бэ???? МАН-ын ЖДҮчид дахин сонгогдохын тулд гурилдаж байна гэж ойлголлоо Иим учраас АН маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж засварлаж сайжруулах хэрэгтэй Дэмжиж байна

Avatar

Зочин 2020-03-30 64.119.22.187

Тоо буруу б.а.8000 биш 80.000 ажлын байр эрсдэлд ороод б.а.Монголд 60.000 орчим ААН үйл ажиллагаа явуулж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж