Баар, фитнес, соёл урлагийн газрын хөл хориог сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Баар, фитнес, соёл урлагийн газрын хөл хориог сунгалаа

Баар, фитнес, соёл урлагийн газрын хөл хориог сунгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.03.30/ мэдээлэл хийлээ. Тэрбээр стандартад нийцсэн фитнес, саун, соёл урлагийн газарт 2-3 хүн цуглаж болох юм гэж тооцоолж, мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөж, нээхээр төлөвлөж байсан боловч шинэ коронавирусийн тархалтын хоёр дахь үе шат Европоос Ази руу орж ирж байгаа тул бид өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.

Тухайлбал, олон нийт цуглах боломжтой фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж байгаа аж.

АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ЖИЛ БҮР ХИЙНЭ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг стандартад нийцсэн бодисоор хийж байна. Энэ долоо хоногт 2 дахь шатны ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ. Улаанбаатар хотод байгаа бүхий л техник тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид жил бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ.

Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой. Улаанбаатар:

  • Давхардсан тоогоор 3450 баар, цэнгээний газар
  • 2044 цахим тоглоомын газар
  • 240 амралт, сувиллын газар
  • 360 үзвэр үйлчилгээний газар
  • 365 биеийн тамир, спортын газар
  • 299 жолооны курс
  • 102 тоглоомын талбай гэх мэтчилэн 15 мянга 454 байгууллагад мэдэгдэл хүргүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн.

ГЭР ОРОНГҮЙ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД БАЙРЛУУЛЖ, COVID-19-ИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ БАЙНА

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс гэр оронгүй, гадуур амьдардаг иргэдийг эрсдэлээс хамгаалах үүднээс 282 иргэний хамруулж 144 иргэнийг гэр оронд нь буцаасан, үлдсэн иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулж , зөвлөмж зөвлөгөө өгөх, завсар зайгаар нь хөдөлмөр эрхлүүлж байна.

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭЖ БУЙ ААН, БАЙГУУЛЛАГЫН ЗУУХЫГ СОЛИНО

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой эрсдэл үүсэхгүй байх үүднээс холбогдох албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 2019 оны аравдугаар сарын 1-ээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл ажиллана. Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 1-ээр дуусгавар болж байгаа учраас хугацаа нь сунгахгүй байхаар шийдвэрлэлээ. Ингэхдээ бид иргэдээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тал дээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Жишээлбэл, энэ сард угаар мэдрэгч 60 мянган ширхгийг тараах ажлыг хийж байна. Нийтдээ, өнөөдрийг хүртэл 210 мянган ширхэг угаарын хийг мэдрэгчийг худалдан авч, иргэддээ нийлүүлэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Харамсалтай нь коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан БНХАУ-д үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тул утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил хойшилсон. Одоо 65 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч шинээр нийлүүлэгдэн орж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт айл өрхүүд угаарын хийн мэдрэгчтэй болно. Үүнээс гадна, айл өрх, иргэдийн өөрсдийн үүрэг, хариуцлага бий. Хотын зүгээс хийх ёстой ажлаа хийж, ажиллаж ирсэн. Одоо иргэдээс ихээхэн шалтгаална. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг жил бүр хавар, намар хийнэ.

2020 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн аж ахуй нэгж, байгууллагуудын түүхий нүүрс хэрэглэж буй нам даралтын зуухыг нэг бол цахилгаан эсвэл гааз болон бусад хэлбэрт шилжүүлэх замаар Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж буй 64-100 кВт-ын зуухнуудыг цэгцэлнэ. Ингэснээр 150-200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж чадах бөгөөд  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна. Өнөөдрийн байдлаар түүхий нүүрс түлж буй, шүүлтүүр хэрэглэж буй, 3500 гаруй зуух байна.

 

 

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж