Раммштайны Тилл Линдеманн Covid-19 тусаагүй

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Раммштайны Тилл Линдеманн Covid-19 тусаагүй

Раммштайны Тилл Линдеманн Covid-19 тусаагүй

Өдгөө 57 настай дуучин Тилл Линдеманн гуравдугаар сарын 27-нд  Берлиний эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрбээр ОХУ-д хийсэн аялан тоглолтоосоо ирээд удаагүй байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг Covid-19 өвчний халдвар авсан байх вий хэмээн ихэд санаа зовцгоосон юм.

Германы өдөр тутмын Bild сонин Тилл Линдеманн өнгөрсөн долоо хоногт Москвагаас ирсэн бөгөөд биеийн байдал нь огцом муудаж, уушигны өвчин, халуунтайгаар эмнэлэгт хүргэгдсэн төдийгүй шинэ коронавирусийн шинжилгээ эерэг гарлаа хэмээн мэдээлснээр олон хүнийг цочроосон. Гэхдээ удалгүй Bild сонины зүгээс залруулга хийж, Линдеманны шинжилгээний хариу сөрөг гарсан, биеийн байдал нь сайн байгаа хэмээн мэдэгджээ.

Түүний бие муудсан шалтгааныг уушигны үрэвсэл хэмээн оношилсон бөгөөд үргэлжлүүлэн онцгой хяналтад байлгах ажээ.

Раммштайн хамтлагийн дуучин гэдгээрээ дэлхийд танигдсан тэрбээр 1963 онд Лейпзигт төрсөн аж. Тэрбээр 1980-аад онд хэд хэдэн хамтлагт бөмбөр тоглож байгаад 1994 онд өөрийн хамтлагийг бүрдүүлсэн нь Раммшайн юм. Хамтлаг тэр даруйдаа нэр алдарт хүрч, Германы түүхэн дэх хамгийн амжилттай рок хамтлаг болон 20 сая гаруй цомог борлуулсан билээ.

Тэд шинэ, содон үг, ая, үзүүлбэрээрээ дэлхийд танигдаж, урлагийн эрх чөлөөг шинэ шатанд хүргэсэн юм. Тэдний техно хөгжмийг рок болон метал хөгжимтэй хослуулан туйлын эршүүд, хүнд хөгжим гаргаж ирсэн нь дэлхийн олон орныхны талархлыг хүлээсэн.

Сүүлийн үед Линдеманн ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах болж, тэр ч байтугай ОХУ-д домогт хамтлаггүйгээрээ аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Оросын ард түмэн Раммштайн хамтлагийн том шүтэн бишрэгч аж. Сүүлд Москвад тоглолт хийхэд нь 5000-аас дээш хүн цуглахыг хориглосон тул Линдемман тасалбар авсан бүх хүнд дуулж өгөхийн тулд нэг тоглолтоо хоёр удаа хийсэн байна.

Эх сурвалж: DW.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж