БНСУ-д очих иргэд гурван сая төгрөг төлж тусгаарлагдана | News.MN

БНСУ-д очих иргэд гурван сая төгрөг төлж тусгаарлагдана

БНСУ-д очих иргэд гурван сая төгрөг төлж тусгаарлагдана

БНСУ-д очих иргэд гурван сая төгрөг төлж тусгаарлагдана

Монгол Улсаас БНСУ-д очих хүсэлтээ 320 гаруй иргэн өгөөд байгаа. Тэдний 250-ыг нь дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ руу нисэх тусгай үүргийн онгоцоор авч явахаар төлөвлөсөн билээ. Хүсэлт гаргасан үлдсэн иргэдийг дараагийн буюу мөн сарын 4-ний нислэгээр авч явахаар төлөвлөөд байсан юм. Харин БНСУ-ын зүгээс тэдгээр иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын зардал болох гурван сая төгрөгийг өөрсдөөр нь гаргуулах юм байна.

Тодруулбал, БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 14 хоног тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ.

Харин БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар буюу аялал жуулчлал, транзит зэргээр явж байгаа байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийн зардлаар тусгаарлах ажээ. Нэг хоногийн зардал нь 100 мянган вон буюу 14 хоног нь гурван сая төгрөгийн төлбөртэй юм.

Мөн БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэлх арга хэмжээ авах ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж