Коби Брайантын сүүлийн тоглолтын алчуур 30 мянган доллар хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Коби Брайантын сүүлийн тоглолтын алчуур 30 мянган доллар хүрчээ

Коби Брайантын сүүлийн тоглолтын алчуур 30 мянган доллар хүрчээ

Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Коби Брайант саяхан аймшигт ослын улмаас таалал төгссөн билээ. Тэгвэл түүний амьд ахуй цагтаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлс үнэд орж эхэлжээ. Коби Брайантын 2016 онд тамирчны замналынхаа сүүлийн тоглолтынхоо үеэр мөрөндөө тохсон алчуур нь тус тоглолтынхоо тасалбартай хамт 30 мянган ам.долларт хүрчээ.

Коби Брайант тамирчныхаа замналын сүүлийн тоглолтонд Юта Жазз багийн эсрэг 60 оноо авч, тоглолтын төгсгөлд "Mamba out" хэмээн хэлж дахин хэзээ ч талбайд гарахгүйгээр алхан гарсан билээ. Харин түүнийг хувцас солих өрөө рүүгээ алхаж байхад нэгэн хөгжөөн дэмжигч мөрөн дээр нь байсан алчуурыг шүүрэн авч дуудлага худалдаанд оруулжээ. Энэхүү алчуурыг анх 2016 онд 8,365 ам.доллараар дуудлага худалдаанаас авсан байна. Харин түүхэн алчуурын эзэн өчигдөр/2020.03.29/ дахин алчуурыг дуудлага худалдаанд оруулж түүхэн тоглолтын хоёр тасалбарын хамтаар 33,077.16 ам.долларт хүрчээ.

Дээрх алчуурыг хоёр тасалбарынх нь хамтаар Дэвид Колер хэмээх Лос Анжелес Лэйкерс багийн дэлхий дээрх хамгийн том цуглуулгатай хүн авчээ. Колер мөн энэ сарын эхээр Коби Брайантын гарын үсэгтэй түүний дунд сургуулийн дурсгалын цомгийг ойролцоогоор 30 мянган ам.доллараар худалдаж авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж