Туркийн хөлбөмбөгийн шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болох Русту Рекбер covid-19-ийн халдвар авч, бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ. Испанийн Барселона болон нутгийнхаа Фенербахче, Бешикташ гэх зэрэг багуудад тоглож байсан 46 настай хаалгач 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд Туркийн шигшээ багийг хагас шигшээ шатанд хүрэхэд гол тоглогчдынх нь нэг байсан билээ.
Русту Рекберийн эхнэр Исил өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Вирусийн шинж тэмдэг гэнэт хурдацтайгаар илэрч биднийг цочролд орууллаа” хэмээн мэдэгджээ.
Исил болон түүний хоёр хүүхдийн шинэ коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Русту нь 2012 онд Бешикташ багт таван жилийг өнгөрүүлээд зодог тайлсан юм.
Фенербахче баг твиттер хуудаснаа “Үндэсний шигшээ багийн болон манай багийн өмсгөлийг олон жил өмссөн хаалгач Русту Рекберийг хурдан эдгээрэй гэж мэнд дамжуулья. Түүнийг аль болох хурдан эдгэрч, сайхан мэдээ дуулгаасай гэж бид хүсч байна” гэжээ. Харин Барселона баг твиттер хуудаснаа “Хурдан эдгээрэй Русту, Бид чамд хайртай. Барселона чамтай хамт шүү” хэмээжээ.
Холбоотой мэдээ