Германы Хессен мужийн Сангийн сайд амиа егүүтгэжээ | News.MN

Германы Хессен мужийн Сангийн сайд амиа егүүтгэжээ

Германы Хессен мужийн Сангийн сайд амиа егүүтгэжээ

Германы Хессен мужийн Сангийн сайд амиа егүүтгэжээ

Германы хамгийн чинээлэг мужуудын нэг болох Хессен мужийн Сангийн сайд Томас Шаефер амиа егүүтгэжээ. Хамтран ажиллагчдынх нь хэлж буйгаар Томас Covid-19 цар тахлаас үүдэх эдийн засгийн огцом хямралд санаа ихээр зовж, даван туулж чадахааргүй сэтгэлийн дарамтад орсон гэнэ.

Томас Шаеферын цогцос Хочхейм тосгоны хурдны замын ойролцоогоос олдсон бөгөөд прокурорууд түүний үхэл амиа хорлолт байх өндөр магадлалтайг мэдэгджээ.

"Бид маш их цочирдлоо. Одоог хүртэл энэ мэдээлэлд огт итгэж чадахгүй байна" хэмээн Хессен мужийн Засгийн газрын дарга Волкер Боуффиер ярьсан байна.

Хессен бол Германы хамгийн чинээлэг мужуудын нэг бөгөөд Европын хамгийн том эдийн засгийн нийслэл гэгдэх Франкфурт хот байдаг муж билээ. Томас Шаефер өнгөрсөн арван жилийн турш мужийнхаа сайн сайхны төлөө хичээн ажиллаж, их зүйлийг бүтээсэн сайд байсан юм. Түүний мэргэжлийн ур чадварыг ард түмэн өндрөөр үнэлсээр ирсэн төдийгүй мужийн дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай хэмээж байсан билээ.

Гэвч коронавирус Шаеферын бүх насаараа хичээн ажиллаж, хөл дээр нь босгосон салбарт хүнд цохилт өгч, хувьцааны үнийг навс унагаж, ажиллах хүч гэртээ гацахад хүргэсэн юм.

Волкер Боуффиер эхнэр, хоёр хүүхдээ хорвоод үлдээгээд одсон Сангийн сайд Шаефер агсанг Covid-19 тахлаас үүдэн бизнес эрхлэгч, ажилтан иргэдэд ирэх цохилтыг чадлаараа багасгахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж, маш ихээр санаа зовж байсан хэмээн дурсчээ.

Герман улсад одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 62435 тохиолдол бүртгэгдсэнээс 541 хүн нас барж, 9211 хүн эдгэснээр өдгөө өвчинтэй тэмцэж буй 52683 хүний 1979 нь хүнд байдалтай байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж