
Харилцаа холбооны салбар нь мэдээллийг дамжуулах, нэвтрүүлэх, хүлээн авах үндсэн чиг үүрэг, зорилготой. Энэ утгаар нь авч үзвэл манай улсын харилцаа холбооны салбарын эхлэл тэртээх 1228 онд Өгөөдэй хаан анхны морин өртөөг байгуулсан үеэс эхэлсэн гэж үзэх магадлалтай ажээ. Одоогийн байдлаар харилцаа холбооны түүхийг 1921 оноос эхлэн тэмдэглэдэг байна. Гэвч 1913-1916 онд Их Хүрээнд нийт 60 хэрэглэгчийн багтаамжтай гар ажиллагаатай телефон станц ашиглалтад орж, 1916 онд 13 бүлэг, 93 зүйл бүхий Цахилгаан мэдээний дүрмийг баталсан төдийгүй 1920 онд анхны бага оврын радио станцыг байгуулж байсан гэдэг. Түүнчлэн 1898-1899 онд Их Хүрээ болон Хиагт, Их хүрээ болон Чуулалт хаалганы хооронд телеграфын шугам тавьж, цахилгаан мэдээний газрыг байгуулж байжээ.
Харин 1921 онд Шуудан, цахилгаан холбооны ерєнхий газар үүд хаалгаа нээж гал голомтоо бадрааснаар Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын эхлэл тавигдсан гэж үздэг байна.
Д.Цээнэ