Covid-19: Бостон Селтикс багийн Маркус Смарт бүрэн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Covid-19: Бостон Селтикс багийн Маркус Смарт бүрэн эдгэрчээ

Covid-19: Бостон Селтикс багийн Маркус Смарт бүрэн эдгэрчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн covid-19-ийн халдвар авсан тамирчид ээлж дараалан эдгэрч байна. Энэ удаад Бостон Селтикс багийн холбон тоглогч Маркус Смартыг бүрэн эдгэрсэн тухай багийнх нь зүгээс өчигдөр/2020.03.29/ мэдэгдлээ. Харин Маркус Смарт өөрийн твиттер хуудаснаа "Коронавирусийн шинжилгээ маань хоёр өдрийн өмнө сөрөг гарсан. Массачусетсийн эрүүл мэндийн албанаас баталсан. Миний төлөө залбирч, зовниж байсан бүх хүмүүст баярлалаа. Би ч гэсэн энэ вирусээр өвчилсөн хүмүүсийн төлөө ингэх болно. Аюулгүй, хамтдаа байж тусгаарлаарай. Хайртай шүү" хэмээжээ.

Маркус Смарт энэ сарын 19-нд шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж NBA-ийн халдвар авсан 15 хүний нэг болоод байсан билээ. Харин эдгэснээр NBA-ийн эдгэрсэн дөрөв дэх хүн болж байна. Түүний өмнө Юта Жазз багийн тоглогчид болох Руди Гобер, Донован Митчелл болон Детройт Пистонс багийн Кристиан Вуд нар эдгэрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж