“Траст трейд” ХХК өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

“Траст трейд” ХХК өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэв

“Траст трейд” ХХК өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэв

Хиам, консейров, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Траст трейд” ХХК-ийн хамт олны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдлээ.

Тус компани нь нийслэлийн хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад өөрийн нэрийн бүтээгдэхүүн болон гурван өдрийн үдийн хоолыг бэлтгэн, коронавируст халдвараас урьдчидан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн юм.

Нийслэлийн орох, гарах хяналтын 9 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт 150 орчим алба хаагч Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын  зэрэгт” 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан 24 цагаар хяналтын постуудад 47 дахь өдрөө үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж