Коронавирус электрон дугуйны борлуулалтад нөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Коронавирус электрон дугуйны борлуулалтад нөлөөллөө

Коронавирус электрон дугуйны борлуулалтад нөлөөллөө

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж бөөгнөрөл үүсгэхгүй бие биеэсээ тодорхой зайтай явахыг сануулж байгаа нь хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлж байна. Тухайлбал, нийтийн тээврээр зорчихоос аль болох зайлсхийж эхэлжээ. Зар сурталчилгааны “Авито” агентлагийн мэдээлснээр оросууд нийтийн тээврээр зорчилгүй электрон дугуйгаар зорчихыг илүүд үзэж эхэлсэн байна.

"Шинэ коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрлээ. Энэ онцгой нөхцөлд иргэд гадуур гарахдаа аль болох бусадтай харьцахгүй байх арга хэлбэрийг сонгож байна. Тухайлбал, электрон дугуй, мопедийг унах боллоо. Энэ онд мопедийн борлуулалт 34 хувь, электрон дугуйны хэрэглээ 2,5 дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна” хэмээн “Авито” мэдээллээ.

Оросын түгжрэл ихтэй хотын хүн ам сүүлийн жилүүдэд мопед, электрон дугуйгаар зорчихыг илүүд үзэх болсон.

“Авито"-гийн мэдээгээр сүүлийн хоёр жилд мопед болон электрон дугуйны хэрэглээ Ростов-на-Донуд 94 хувь, Омскод 96 хувь, Тюменьд 62 хувь, Воронежэд 44 хувь нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж