Шинэ коронавирусийн улмаас олон улсад хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөх болсон. ОХУ-д сүүлийн өдрүүдэд халдвар эрчимтэй нэмэгдэж бүх нийтийн хөл хорио тогтоогоод байна.
Хөл хорионд орсон оросууд ямар ном уншиж байгаа талаар “ЛитРес” компани судалгаа хийжээ. Тус судалгаагаар хамгийн эрэлттэй номын жагсаалтад Жорж Оруэлийн “1984” бэсрэг роман багтжээ. Үүний дараа Жен Синсерогийн "НИ СЫ", Андрей Сафроновын "Суперпамять за семь шагов" зохиолууд топ гуравт багтсан байна.
Номын худалдаа болон онлайн номын захиалга аль алины дүнг оруулан тооцсон байна. Орост "ЛитРес", MyBook, "ЛитРес: Библиотека" зэрэг онлайнаар номын сангууд ажилладаг. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар "ЛитРес" онлайн номын сангийн үнэгүй номын татан авалт өмнөх долоо хоногтой харьцуулахад 142% өсчээ. Харин MyBook номын сангийн онлайн захиалга 26% нэмэгдсэн байна.