Гадаадын иргэд Крымд газар эзэмшихийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэд Крымд газар эзэмшихийг хориглолоо

Гадаадын иргэд Крымд газар эзэмшихийг хориглолоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар гадаадын иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглосон газрын жагсаалтад Крымийн хойг болон Севастополь хотыг нэмлээ. Зарлигийг Оросын хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Энэ жагсаалтад Оросын хил хязгаарын бүс нутгууд хамрагддаг бөгөөд гадаадын иргэн, албан ёсны иргэншилгүй иргэн, мөн гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлдэггүй. Крымийн хойгийн 11 газрыг нэр заан жагсаалтад оруулсан байна. Тухайлбал, Армянск, Евпатория, Ялта, Алушта, Феодосия, Керчь. Мөн Севастопол хотын найман газрыг багтаажээ.

Өмнө Украины мэдэлд байсан Крымийн хойг нь 2014 оноос ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон. Орон нутгийн оршин суугчдын санал асуулгын дүнг үндэслэн Оросын бүрэлдэхүүнд багтсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж