Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Монакод дахиад 10 жил

Монако 10 жилийн гэрээг “Формула-1”-тэй хийсэн  талаар мэдээллийг албан ёсны сайтууд мэдээлж байна. Долоо хоногийн өмнө л хаан уралдааны мөнгө, санхүүгийн бодлогыг тодорхойлогч Берни “Бид Монакогүй байж чадна, хэрэв тэд хангалттай төлөхгүй бол Европын олон орон илүү ихийг төлж чадна. Тийм учраас бид өөр газар руу нүүж болох юм” гэх зүйлийг хэлж байсан.

Харин энэ нь тохиролцоонд хүрч чадахгүй учраас өөр газар руу гран-приг нүүлгэж болно гэсэн сүрдүүлэг байсан юм. Ялангуяа 2012 онд Москвад гран-при зохион байгуулж болох талаар яригдаж байх үеэр шүү.

Өнгөрөгч лхагва гаригт “Формула-1”-ийн удирдлага болон Монаког төлөөлж, Мишель Боери тохиролцоонд хүрснээр 10 жилийн гэрээг хийжээ.

Тэгэхээр “Формула-1”-ийн хамгийн хүнд хэцүү бөгөөд сонирхолтой, үнэтэй гран-при Монако хэвээр байхаар боллоо. Дараа жилийн Монакогийн уралдааныг тавдугаар сарын 29-нд товложээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж