Монгол Улсын хаан Жибзундамба Оросын хаанд бичиг илгээжээ /1912.03.30/

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улсын хаан Жибзундамба Оросын хаанд бичиг илгээжээ /1912.03.30/

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэж байна


1912.03.30 Монгол Улсын хаан Жибзундамбаас хоёр улсын найрамдлын гэрээ байгуулах тухай Орос улсын хаанд бичиг илгээжээ. Уг бичигт “Монгол Улсын эзэн хаан хичээнгүйлэн, Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан Элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ.

1925.04 сар “Ардын эрх” сонинг “Үнэн” сонин болгон өөрчлөв.

1928.04 сар МАХН-ын төв хорооны II бүгд хурал ба ТХБК-ын хамтарсан бүгд хурлууд хуралдав. Энэ бүгд хурлууд дээр “Баруунтан” гэгч нэр томъёо анх хөндөгджээ.

1930.04 сар Алтанбулагийн сайдын яамыг татан буулгав.

1932.04 сар Архангай, Хөвсгөл, Завханы зарим сумдыг хамарсан хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого гарав. Мөн оны хавар рашаантын хүрээнд босогчид төв штабаа “Очирбатын яам” нэртэйгээр байгуулжээ.

1944.04.04 “Пионерийн үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарав.

1950.04 сар БНМАУ-БНАГУ, БНПАУ, БНЧАУ, БНБАУ, БНРАУ хооронд тус, тус дипломат харилцаа тогтоов.

1951.04 сар БНМАУ-д цагаачлагчдын холбоо байгуулагдаж, 12 аймагт салбараа нээв.

1954.04 сар МАА-н зарим бүтээгдэхүүнийг худалдан авах ба бэлтгэх үнийг нь нэмэгдүүлэх тухай сайд нарын зөвлөл ба МАХН-ын төв хорооны тогтоол гарав.

1957.04 сар БНМАУ-ын АИХ-ын IV чуулган чуулав. Чуулганаас Зэвсэг хураах асуудлын тухай тунхаг бичиг гаргав.

1957.04 сар Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид БНЧСАУ-д албан ёсны айлчлал хийв.

1957.04.04 БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч н.Аварзэд болон ГЯЯ-ны орлогч сайд н.Дугарсүрэн нар БНМАУ-д найрсаг айлчлал хийхээр ирж буй БНЧАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг тосохоор үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирэв.

1958.04.04 БНХАУ-ын Биеийн тамирын хорооны урилгаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамирын хорооны мотоспортын хэлтсийн дарга н.Халтархүү тэргүүтэй Монголын баг тамирчид 19 хүн Тяньжин хотод хагас сар айлчлал хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирэв.

1959.04 сар Монголд атар газар эзэмших кампанит ажил өрнөв. Энэ онд 300 мянган га газар эзэмших зорилт тавьжээ.

1960.04 сар БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу ЗХУ, Польш, Чехословак, Герман зэрэг улсад айлчал хийв.

1961.04 сар ЗСБНХУ-тай шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.

1963.03.30 БНМАУ, БНХАУ соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

1963.04 сар БНМАУ ба Египет улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1965.04.03 Дилав хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод нас барав.

1975.04 сар БНМАУ-Шинэ Зеланд улстай дипломат харилцаа тогтоов.

1977.04.02 БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоов.

1982.04.03 Монгол Хятад хоёр талын төлөөлөгчдийн дарга нар “Хятад Монголын хилийг хамтран шалгах комиссын хурлын протоколд гарын үсэг зурав. Үүгээр 1963 онд байгуулсан Хятад Монголын хилийг хамтран шалгах комисын ажил сэргэв.

1988.03.31 БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийв.

1988.04.04 Ханш нээх баярыг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын зөвлөх Ван Баомин Элчин сайдын яамны ажилчдын хамт БНМАУ-аас БНХАУ-ын ажилчдад зориулан Улаанбаатар хотноо байгуулсан оршуулгын газрыг цэвэрлэж хөшөөнд цэцэг өргөв.

1991.04 сар Ю.Цэдэнбал Москва хотод нас барав. Түүний шарилыг Улаанбаатар хотын Алтан-Өлгийд оршуулав.

1991.04.04 Хятад Монголын хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах асуудлаар хоёрдугаар ээлжийн хэлэлцээр Бээжинд эхэлж, дөрөвдүгээр сарын 10-нд өндөрлөв. Хоёр тал дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов.

1993.04 сар Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарав.

1996.03.30 Монгол Улсын БСШУЯ-ны сайд С.Төмөр-Очир Хятадад айлчилж, хоёр тал “Монгол-Хятадын 1996-2000 оны боловсролын солилцооны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

2000.04.02 Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох “Төмөртийн хүдэрийн уурхай”-н суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй нар оролцов.

2003.04.03 Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, ӨМӨЗО-ны Гадаад хэргийн захиргаа, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хурал зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэв.

Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг “Аялал жуулчлалын жил” хэмээн зарлаж, олон арга хэмжээ авч байгаа бөгөөд ялангуяа Хятад, Орос хоёр хөрш улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

2011.04.02 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.

2014.03.31 Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж