Неймар Барселоныг орхих уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Неймар Барселоныг орхих уу?

Каталончууд татварын хардлага сэрдлэгээсээ болж ихэнх алдартай хөлбөмбөгчдөө алдахад хүрээд байна. Өчигдөрхөн Барселонын довтлогч Лионель Месси мөн л ийм үндэслэлээр багаа орхиж Лондон руу шилжих магадлалтай байгаа тухай мэдээлэл  цацагдаж эхлэсэн бол өнөөдөр Неймар Манчестер Юнайтед руу шилжиж мэдэхээр байгаа тухай мэдээлэл чих дэлсч эхэллээ. Бразилийн тоглогчийн аав татварын асуудлаас шалтгаалан Неймар Барселоныг

орхиж, Английн багт шилжиж мэдэхээр байгааг  мэдээлсэн байна. “Миний хүү  хөлбөмбөгийг гайхалтай тоглодог. Түүний Вилльярреалын хаалганд оруулсан гоолыг сана л даа. Энэ бол үнэхээр гайхамшиг байсан. Тэр дандаа ялан дийлж, хожихыг хүсдэг. Бид шинэ гэрээний тухай ярилцаж байгаа нь нууц биш. Би энэ гэрээний талаар дэлгэрэнгүй ярьмаар байгаа боловч гэрээ хэлэлцээний шатандаа явж байгаа болохоор хамаагүй мэдээлж болохгүй байна л даа. Энд миний зүгээс хэлж чадах зүйл бол бид татвар болон шүүхтэй холбоотой асуудлуудаас  залхаж байгаа. Хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол бид цаашид Барселонтой хамтарч ажиллаж чадахгүй, клубээ солино” гэж Неймарын аав өгүүлсэн байна. Энэ улиралын тоглолтонд Бразилийн довтлогч Испанийн аварга шалгаруулах нийт 10 тоглолтонд орж, 11 гоол оруулсан статистик үзүүлэлттэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж