Сонгууль хойшлуулах уриалга эрх мэдлийг төвлөрүүлэх арга уу? | News.MN

Сонгууль хойшлуулах уриалга эрх мэдлийг төвлөрүүлэх арга уу?

Сонгууль хойшлуулах уриалга эрх мэдлийг төвлөрүүлэх арга уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гуравдугаар сарын 25-нд гаргасан билээ. Уриалгад шинэ коронавирусийн тархалтын улмаас Монгол улсын эдийн засагт хямрал нүүрлэж болзошгүй байгаа тул УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах мөнгийг хэмнэхийг дурдсан байв. Дээрх асуудалд хуульч, судлаачдын байр суурийг онцлон хүргэж байна.


ХЭРВЭЭ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЧИХВАЛ БҮХ ЭРХ МЭДЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТӨВЛӨРНӨ

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн “Хуульчид сонгууль хойшлуулах асуудлыг янз бүрээр тайлбарлаж байна. Яг нэгдсэн байр суурьтай ойлголт байхгүй байна. Жишээ нь зарим хуульч онц байдал зарласан зарлаагүй хойшлуулж болно гэж хуулийн талаас нь тайлбарлаж байхад зарим нь онц байдал зарласан тохиолдолд хойшлуулж болно гэдгээр тайлбарлаж байгаа юм. Яагаад гэхээр Үндсэн хуульд заасан зохицуулалт Онц байдлын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд заасан зохицуулалтыг яаж тайлбарлаад байна вэ гэдгээс хамаарч байна. Жишээ нь миний хувьд онц байдал зарласан тохиолдолд сонгуулийг хойшлуулж болох юм байна гэдэг талд нь бодож байна.

Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж шинэ зохицуулалтад нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, олон нийтэд аюултай байдал бий болсон зэрэг онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд УИХ, дараагийн УИХ-ын гишүүд тангаргаа өргөтөл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн тийм заалт бий. Онцгой нөхцөл байдал дууссаны дараа сонгууль болно гэж тайлбарлаж болохоор. Гэтэл үүнийг зарим хуульчид онцгой нөхцөл гэдэгт яг юу хамаарах юм бэ гэдгийг тухайн үед нь УИХ өөрөө тайлбарлана. Тэрнээс энэ бол онц байдалтай хамааралтай зүйл биш. Хэрвээ УИХ-аас одоо болж байгаа үйл явдлыг онц байдал зарлаагүй мөртлөө Үндсэн хуульд заасан онц байдал гэж үзэх юм бол энэ хугацаанд сонгуулийг хойшлуулж дараагийн сонгуулиар УИХ-ын гишүүд тангараг өргөтөл бүрэн эрх нь хэрэгжинэ гэж тайлбарлаад байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл гэдгийг Сонгуулийн тухай хуульд тайлбарлахдаа Үндсэн хуулийн 25.2,3-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд сонгуулийг хойшлуулна гэсэн ганцхан заалт байгаа.

Үндсэн хуулийн 25.2 нь онц байдал зарлах тухай, гурав нь дайны байдал зарлах тухай заалт шүү дээ. Сонгуулийн тухай хуулийг харвал Үндсэн хуульд заасан онц байдал зарласан тохиолдолд сонгуулийг хойшлуулж болно гэсэн заалт байгаа. Онц байдлын тухай хуулийг хараад үзвэл уг хуульд Онц байдал зарласан тохиолдолд иргэдийн улс төрийн эрхийг хэрхэн хязгаарлах зохицуулалт заасан байгаа. Улс даяар онц байдал зарласан тохиолдолд энэ хугацаанд сонгууль хийгдэхгүй гэсэн утгатай заалт бий. Зарим хэсэгчлэн онц байдал зарласан тохиолдолд сонгууль хийх эрхийг сонгууль хийх эрхийг УИХ өөрсдөө шийднэ. Харин орон нутгийн сонгуулийн тухайд тухайн хэсэгчилсэн газарт нь сонгууль явуулахгүй байж болно. Улаанбаатарт онц байдал зарласан тохиолдолд УИХ өөрөө шийднэ. Харин улс даяар онц байдал зарлачихвал угаасаа сонгууль хийж болохгүй гэсэн зохицуулалт Онц байдлын тухай хуульд байгаа. Тэгээд бодоод үзэхээр яг бүр эргэлзээгүйгээр бичсэн зүйл байхгүй боловч тайлбарлаад хэрэглэхээр онц байдал зарласан тохиолдолд сонгууль хойшлуулж болох зохицуулалт харагдаад байгаа юм.

Хэрвээ онц байдал зарлачихвал бүх эрх мэдэл Ерөнхийлөгчид очно. Яагаад гэвэл онц байдал зарлах юм бол ҮАБЗ бүрэн эрхийг өөр дээрээ авна. ҮАБЗ-өөс Засгийн газар, яам агентлагуудад үүрэг чиглэл өгнө. Хэрэв тухайн үүрэг чиглэлийг биелүүлэхгүй бол ҮАБЗ-өөс тухайн агентлаг, яамдын сайд даргыг солих эрхтэй.

ҮАБЗ-ийн өргөтгөж болно. Гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болно. Хэрэв гишүүд хоорондоо санал тэнцэх, зөрчилдөх юм бол Ерөнхийлөгчийн саналаар шийднэ гэж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгч дангаараа бүх шийдвэрийг гаргах боломжтой болж байгаа юм”.

СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛДАГ БУРУУ ЖИШИГ ТОГТОХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ БАЙНА

МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгчтэй зарим зүйл дээр санал нэг байна. Тухайлбал, төсөвт тодотгол хийх шаардлага байгаа. Засгийн газар дандаа нөөц хөрөнгөөсөө гаргаад эсвэл иргэдээс хандив аваад асуудлыг шийдээд байж болохгүй. Ерөнхийлөгчийн илгээлтэд төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн санаа багтсан байна лээ. Мөн иргэд ААН-үүдийг дэмжих ёстой гэдэг дээр санал нэг байна.

Тусгай комисс байгуулна гэдэг бол эргэлзээтэй зүйл. Ээлжит бус сонгуулийн тухайд миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг бол парламентын засаглал, Үндсэн хуульт ардчиллын том тулгуур багана. Үүнийг өөрчлөх нь болгоомжтой хандах асуудал. Монгол Улсад нэг асуудал гаргаж ирээд л сонгуулийг хойшлуулдаг буруу жишиг тогтох вий гэсэн болгоомжлол байна. Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж Үндсэн хуульдаа хатуу зааж өгсөн нь учиртай.

Хэн нэгэн хүн удаан суугаад, ардчилалд аюул учруулж болзошгүй учраас сонгуулийн асуудлыг Үндсэн хуульд нарийн зааж өгдөг.

Тиймээс Үндсэн хуульд заасан хугацааг аль болох нарийн баримтлах нь зөв гэдэг байр суурьтай байна”.

СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХ НЬ БОЛ ЗАЙЛШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАМААРЧ ШИЙДЭГДЭХ АСУУДАЛ

МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан “Ковид 19-г дагаж гарч буй тулгамдсан асуудлыг яаралтай, зөв шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна. Гэтэл хажуугаар нь Eрөнхийлөгч хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна, төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү. Сонгууль хойшлуулах эсэх нь бол зайлшгүй нөхцөл байдлаас хамаарч шийдэгдэх тусдаа асуудал.

Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд улс төрчид, иргэний нийгмийнхэн, чөлөөт хэвлэл гэх мэтийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох өндөр эрсдэлтэй”.

 

ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЛИЙГ БУСДАД ШИЛЖҮҮЛЬЕ ГЭСЭН САНАА БАЙХГҮЙ

МУИС-ийн Хууль эрх зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зургаан арга хэмжээний зургаад "Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх" гэсэн байна. Энд хууль тогтоох эрхийг хэн нэгэнд шилжүүлье гэсэн санаа байхгvй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл, "төрийн удирдлага" гэсэн ойлголтыг хэрэглэжээ. Төрийн удирдлага гэдэг ойлголтын цаана суурь утгаараа төрийн гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг ойлгодог. Энэ хүндхэн цаг үед төрийн удирдлагыг түр зуур төвлөрүүлэхэд болохгvй зvйл байхгvй.

Харин хууль тогтоох эрх мэдлийг хэн нэгэнд шилжүүлэх тухай асуудал байх боломжгvй. Дайны бөгөөд дайн бvхий байдал биш учраас. Одоо ч гэсэн УИХ яаралтай горимоор ажиллаад л явах учиртай. Гэхдээ дахин хэлэхэд "төрийн удирдлагыг тевлерүүлэх" гэсний цаана тийм санаа агуулаагvй байлгvй гэж бодож байна”.

ЕРӨНХИЙЛӨГЧИД ЭРХ МЭДЭЛ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЯМАР Ч ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Хуульч, судлаач Ё.Бямбатогтох “УИХ-ын тухай 30 дугаар зүйлийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг зааж өгсөн. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд энэхүү хугацаанд УИХ-ын ээлжит хурлаар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж дараагийн сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэсэн байдаг. 30.2-т Үндсэн хуулийн 22.1-т онц байдлын онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулж болохгүй болсны улмаас мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн. Эндээс харах юм бол нийгэмд нэг ийм юм яваад байна. Хэрвээ онц байдал үүсээд сонгууль хойшлогдох юм бол ерөнхийлөгч бүх эрх мэдлийг төвлөрүүлнэ гэсэн асуудал яригдаж байна. Тэгэхээр ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрүүлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Онцгой нөхцөл байдал үүсээд дараагийн ээлжит сонгууль явуулах боломжгүй боллоо. Энэ тохиолдолд сонгууль явагдаад шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх хүртэл одооны УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлдээгээрээ хэрэгжүүлнэ.

Сонгуулийн үйл ажиллагаа бол төрийн эрх мэдлийг авах гэж байгаа үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл сонгууль шударга явагдах ёстой. Шударга явагдахын тулд намууд өөрсдөө мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдтэй уулзах ёстой.

Одоогийн нөхцөл байдалд иргэдтэй уулзах, олон нийтийг хамарсан уулзалт зохион байгуулах үйл ажиллагаа хаалттай болсон. Нөгөөтэйгүүр сонгууль шударга явагдах эсэх нь хэцүү нөхцөл байдалд орж байгаа юм”.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

UNURBAYARAA ODOO BOLNO,CHINII MEDLEG ERUUL SARUUL ORCHIND NIITSEHGUI 2020-03-30 66.181.179.182

hun hunii setgelgee ,hir huulich ve gedeg ni haragdaj bn,UNURBAYAR gej MANAN-iin hongiliin ereg shurag bolson ene nohriig iim mundag gaiguizaluustai uzel bodliig ni huvaaltsuulan tavij urgumjluh site Elbegdorjiin ene NEWS.MN l baihdaa .busad hevlel medeellinhen ene ooriin gesen tolgoigui ,ih helmegduuleltiin guitsetgegch baisan buzariin huulich nertei iim huniig tooj tavihguildee,1-l ih huruu garaa hodolgoj yrisan ooriigoo tomd bodson jijighen gar,Elbegdorj shigee huuliin tsoorhoi ashiglaad..

Avatar

zochin 2020-03-30 202.179.30.6

ЭРХЭМ ХУУЛЧИД АА
ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ, ШҮҮН ТАСЛАХ ЭРХ МЭДЛҮҮДИЙН НИЙЛБЭР ШҮҮ ДЭЭ
ЭДГЭЭРИЙГ НЭГТГЭЖ БОЛОХ ГАНЦ СУБЪЕКТ НЬ ОДООГООР ЕРӨНХИЙЛӨГЧ Л БАЙГАА ЯАГААД ГЭВЭЛ ТЭРЭЭР ДЭЭРХИ ЭРХ МЭДЛҮҮДИЙН АЛИНД Ч ОДООГООР ШУУД ХОЛБООТОЙ БУС, БАС ТЭДГЭЭРИЙГ БҮГДИЙГ НЭГ ДОР ЗАНГИДАЖ БОЛОХ ТӨРИЙН ИНСТИТУЦИ
ЖИШЭЭ НЬ ХААН БҮГДИЙГ АТГАДАГТАЙ ИЖИЛ ЗҮЙЛ БОЛГООМЖТОЙ БАЙЦГААЯ

Avatar

ХУУЛЬЧ 2020-03-30 192.82.64.190

ҮНДСЭН ХУУЛИА САЙН УНШААД ӨӨРИЙНХӨӨ ЗҮТГЭХ САЙХАН Л ДАА ,,,,НОМ,ХУУЛЬ УНШИХГҮЙ ОНОЛДОХООР ИХМЭДЭГЧ БОЛДОГ УЧИРТАЙ ,,,,,,,МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН / 3, 2О, 30-Р зүйлийг үз / ,ЗААЛТЫГ ЗӨРЧӨӨД ,,,,,ЕРӨНХИЙЛӨГЧ,,, ШҮҮХ ЗАСАГЛАЛ БОЛОХООР/ 1937 ОН /ЗАХИРАН ТУШААХ/ ДАРАНГУЙЛАГЧ / НИЙГЭМ БИЙ БОЛДОГ ЮМ

Avatar

Зочин 2020-03-30 202.126.89.131

Нам гэж вакуумд орсон,улстөр гэж юмандаа жонхуурсан дээр байгаа нөхдүүд 4 жил юу ч хийсэнгүй.Сонгуулийн дараа өмнөхөа баахан муулж ,бүгдийг хэрэгтэн гэж гүтгэж,худлаа хэдэн тэрбумийн тоо ярьж иргэдээ малтуулна.Аймаг сумандаа энэ тэнэгүүдээ царайчилсан шийдвэр гаргах сэтгэх ямар ч чадваргүй,эрх мэдэлгүй боолууд улсыг гацааж дууслаа.Энэ 5 залуу гэхэд женко хүүк нямка раднаасэд бямбацогт мэтийн худлаа хагас дутуу хууль ярьдагаас үр дүнтэй байна.Ардаа ямар нэг эрх ашиг сонирхол барьцаа байхгүй.

Avatar

зочин 2020-03-30 182.160.40.8

ЛИБЕРАЛ БАРУУНЫ ТАРХИ УГААГЧ НАРТ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС ОГТ СОНИН БИШ, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД БАЯЛАГ Л ЧУХАЛ ЮМ ДАА, БҮГД БАРУУНЫ ГЭХ СУРГУУЛЬД СУРЧ ТАРХИ УГААЛТЫГ ГАРАМГАЙ ЭЗЭМШСЭН УЛС

Avatar

ХУУЛЬЧ 2020-03-30 202.9.46.37

ХУУЛЬЧДЫН ХАНЛАГАД ТАЛАРХАРХАНА ,,,,,,ТИИМ Ч БАЙЖ УЧИРТАЙ,,,,,, ХАРИН ЗАРИМ НЭГ МААНЬ МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛЬД / 25,2-т / ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАХТЭЙ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХЫГ ХУТГААД ХЭРЭГҮЙ Л ДЭЭ,,,,,ТҮҮНИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН 25,4 -Т,,,,,""УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД БҮРЭН ЭРХ,,ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,,ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ХУУЛИАР ТОГТООНО ,," ГЭЭД ЗААСАН ҮНДСЭН ХУУЛИЙН БАТАЛГАА /заалт/ ХАРИН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ҮНДЭСЛЭЛ ГАРГАЛГАА БОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,,,,,

Avatar

Зочин 2020-03-30 192.82.71.237

ККККК бодвол бүгд УМХ суучих цагаахан сэтгэл тээгээд л явж байгаа байхдаа

Avatar

Баатар 2020-03-30 202.126.88.145

Женко ЖДҮчидийн Их хурлыг тараана гээд цамнаад байсан яагаад эргэчих вэ?? Бодвол Хүрэлсүхийн найраанд автчихсан юм байна.Хуйвалдагчидийг 2020,3021 оны сонгуулиар ташраар нь цэвэрлэнээ миний ард түмэн!!!!

Avatar

Зочин 2020-03-30 122.201.22.37

ТОЙРГИЙН ГАДНААС БОРГОХОД АМАРХААН .

Avatar

Зочин 2020-03-30 103.212.119.251

Нямдорж мэтийн хөгшин гаруудын эрх мэдлийг булаагаад энэ шиг хэдэн шударга хуульч залууст өгчихвөл Монгол улс хөгжинө дөө

Avatar

Зочин 2020-03-30 112.72.15.6

МАН санал ЛУЙВАРДАХ ШИЛДЭГ арга Ш ДЭ. ЭНИЙГ АШИГЛАЖ С. БАЯР мэтийн хүмүүс УЛСТ төрдөө Байсаар байна. ЯШИГ ЗҮГЭЭР НАСААР НЬ СОНГОДОГ БОЛООЧ .

Avatar

иргзн 2020-03-30 202.179.27.8

манайд лав Парламентын засаглал огт зохихгүй зүйл гэдэг нь МАН, АН-уудын ээлжлэн Төр барьж ирсэн жилүүдэд харагдлаа ш дээ, Аль нэг Нам ялна Бүлэглэж ХУлгай ,Луйвар Хийнэ, хамтраад Засаг барихаар Хуйвалдаад бүүр том Гэми хэрэг үйлдэнэ, Ерөнхийлөгчийн засаглал нь дээрээ, , Ганц хүнийг Хянөж байсан ч амар зүгээр

Avatar

Бигэр 2020-03-30 202.9.40.177

УИХ-ЫН батласан хууль яагаад 2 утгатай байдаг юм бэ. Нэг асуудал гарна, дандаа талцал үүсгэнэ. Иргэд ч одоо дүүрч гэж бодъё. Эрхэм хуульч нар талцаад байна гэдэг юу гэсэн үг вэ. Хууль зүйн яам бодлогын хувьд бүх хуульд анализ хийдэг баймаар юм. Олон жил удирдсан хүн юу бодож суудаг бол.

Avatar

Зочин 2020-03-30 103.212.119.82

Чойбалсан ажил албагүй, архидаж согтуурсан, мөрийтэй тоглож уушийн газар хэссэн, овилгогүй тавьтаргүй нэгэн байсан. Гэвч Түүх түүнийг сонгож Монголыг аврахдаа ашигласан. Одоо Баттулга, Хүрэлсүх 2 өнөө цагын Чойбалсангын хувилбар шиг санагддаг. Тэнэгдүү, шуналтай, шалихгүй байж амбицтай. Магад дахиад Чой.-гын үүргийг түүхэнд гүйцэтгэх ч юм билүү. Одоогоор өөр хэн нэгэн харагдахгүй байна. Эд л хоорондоо учраа олбол уг нь 76н ухна, сонгууль монгууль яг энэ цагт ямар ч хэрэг алга. Энэ түүхэн болом

Avatar

Зочин 2020-03-30 103.212.119.82

жийг алдаад дахиад урд зүгийн зүрх сэтгэлтэй, Бээжингын талыг баригчид хүчээ авбал, дараа нь Монголчууд тэднийг сэгсрэх гэж наян юм болох бий вий.Хатгалгааны коронаг далимдуулан, Монголын жинхэнэ гамшиг болсон коронаг /төрд гарсан мафи,авилгалын сулжээ бүлэглэлийг/ дарж авахгүй бол, нэг нь ерөнхийлөгчөөсөө, нөгөө нь ерөнхий сайдаасаа буугаад тэднийхээ л бай, золиос болно доо.Нам гэж тоглох оо болих хэрэгтэй.Баттулгын санал маш зүйтэй.Ард түмэн бол бүрэн дэмжинэ.Харин хэн эсэргүүцэх нь тодорхой

Avatar

Зочин 2020-03-30 64.119.26.80

Магадгүй шүү…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж